Page 39 - Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс 2021 он
P. 39

хувийг   хүлээн   авдаг,   бусдыг   орхигдуулдаг     байсан   нь   иргэдийн   зүгээс   ихээхэн
           шүүмжлэл дагуулж  байлаа. Тухайн үеийн Замын цагдаагийн газрын   удирдлага энэ байдалд
           дүгнэлт  хийж,      энэ  байдлыг  өөрчлөх,  иргэдэд  түргэн  шуурхай  үйлчилгээ  үзүүлдэг  болох,
           улмаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн бичил хэмжээнд
           тус   хэлтсийн     үйл   ажиллагааг   явуулдаг   болгох       үүргийг   надад оногдуулж,       Замын
           Цагдаагийн   Газрын   дарга,   цагдаагийн   хурандаа
           н.Буянбат  /ЦЕГ-ын дэд дарга асан/ Замын Цагдаагийн Газрын дэд бөгөөд   Гэмт хэрэгтэй
           тэмцэх  газрын  дарга,  цагдаагийн  дэд  хурандаа  П.Батбаатар  /одоо  Хууль  сахиулахын  их
           сургуулийн  захирал/    нар  энэ  асуудалд  онцгой  анхаарал  хандуулж  байсан  юм.  Мөн      энэ
           асуудалд   ЦЕГ-ын   тэргүүн   дэд   дарга,   цагдаагийн   хурандаа н.Ганболд /чөлөөнд гарсан/,
           дэд дарга, цагдаагийн хурандаа н.Ганбаатар /чөлөөнд гарсан / нар дэмжлэг үзүүлснээр, ЦЕГ-
           ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга,   цагдаагийн   хурандаа   П.Эрдэнэчулуун
           /чөлөөнд   гарсан/,   Захиргааудирдлагын   хэлтсийн   дарга,   цагдаагийн   дэд   хурандаа
           Жамъянтөгс   /чөлөөнд гарсан/, Техник ашиглалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа
           Эрдэнэбаатар  /чөлөөнд  гарсан/  нарын  нөр  их  чармалт,    тус  төвийн  Техник  ашиглалтын
           хэлтсийн алба   хаагчдын   хүчин   зүтгэлээр,   зам   тээврийн   ослын     мэдээллийг   хүлээн
           авч,  бүртгэх,  зохицуулалт  хийх  программыг  боловсруулан,    ашиглаж  эхэлснээр  Замын
           цагдаагийн газрын Жижүүрийн хэлтсийн дээр дурьдсан  үйл ажиллагаанууд  бүрэн цахимжиж,
           энэ программ дээрээ тулгуурлан Зам тээврийн ослын дуудлагыг ЦЕГ-ын   Мэдээлэл   шуурхай
           удирдлагын     төвийн     102     тусгай    дугаараар     хүлээн     авч, бүртгэх  үйл  ажиллагаанд
           шилжүүлснээр дуудлага, мэдээлэл орхигдох, энэ талаар иргэдээс ирэх гомдол, шүүмжлэл
           бүрэн зогссон юм.  Энэ ажлын хүрээнд “АТ-1”, “АТ-2”   гэсэн дуудлага шинээр бий болгож,
           Улаанбаатар  хотыг  бүсчлэн,  Зам  тээврийн  гэмт  хэрэг,  ослын  талаархи  мэдээллийг
           хуваарьлаж,  дамжуулах  үүргийг  мэдээлэл  хүлээн  авагч  нарт  хариуцуулан,  ерөнхий
           зохицуулагч   “”АТ”   гэсэн   дуудлага   хэрэглэж,   мэдээлэл   хуваарьлах,   дамжуулах, ослын
           дуудлаганд  түргэн  шуурхай  очих  үйл  ажиллагаанд  хяналт  тавьж  эхэлснээр,  шуурхай
           удирдлагын хэсгийн   алба хаагч бүрийн гүйцэтгэх үүрэг тодорхой болж, тэдний   ажиллах
           нөхцөл   сайжирч,   мэдээллийг   шуурхай   дамжуулах         бүрэн боломжтой болсон байдаг.
           Замын   цагдаагийн   газрын     хөдөлгөөнт  эргүүлийн   бүх   машинуудад   зам тээврийн ослын
           дуудлага  хүлээн  авах  тусгай  сувгийг    суулгаж,  хоорондоо  саадгүй  харьцах  техникийн
           боломжоор хангаснаар, шуурхай удирдлагын танхим доторхи радио   станцын   шуугиан   эрс
           багасч,   алба   хаагчид   тайван   ажиллах   нөхцлөөр хангагдсан.Мөн   зарлагдсан, эрэн
           сурвалжлагдаж      байгаа      тээврийн      хэрэгслийн  бүртгэлийн      программыг      шинээр
           ашиглалтанд   оруулж,   сан   бий   болгож,   үйл ажиллагааг нь цахим хэлбэрт шилжүүлсэн
           нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлд үр дүнгээ өгч эхэлсэн юм. Эдгээр
           ажлын  үр дүнд хэлтсийн алба хаагчид     сэтгэл ханамжтайгаар ажил үүргээ   гүйцэтгэж
           байгаа   байдлыг   болон     иргэдийн   өгсөн   дуудлага   мэдээлэл орхигдохгүй   болсон
           байгааг     өнөөдрийн   өндөрлөгөөс   харахад     үнэхээр   таатай байдаг төдийгүй энэ ажилд
           бүх  талын      дэмжлэг,  туслалцаа      үзүүлэн  ажилласан  Цагдаагийн      ерөнхий      газрын
           Мэдэээлэл   шуурхай   удирдлагын   төвийн   даргаар ажиллаж   байсан   цагдаагийн   хурандаа
           Л.Эрдэнэчулуун,   захиргаа   удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан цагдаагийн дэд
           хурандаа  н.Жамъянтөгс,  Техник  ашиглалтын      хэлтсийн      даргаар      ажиллаж      байсан,
           цагдаагийн      хурандаа  Эрдэнэбаатар  нартаа  талархаж  явдагаа  энэ  дашрамд  дахин
           илэрхийлье. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд бидний өдөр
           дутмын     үйл   ажиллагааг   удирдан   зохион   байгуулж   ,   бүхий   л   зүйлээр   тусалж,
           дэмжиж байсан дарга нартаа,  хамтран ажиллаж байсан  цагдаа, эмнэлэг, онцгой байдал,
           инженер техникийн ажилтнууд болон одоо  ажиллаж байгаа   нийт алба хаагч, удирдлагуудад
           төв байгуулагдсан ойн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, аз жаргал, эрүүл энх сайн
           сайхан бүхнийг  хүсье.
   34   35   36   37   38   39   40   41   42   43   44