Page 6 - 2022-2023
P. 6

Эцэг эхийн гарын авлага 2022-2023





                                       ХОЁР. ХАРИУЦЛАГЫН ЖУРАМ

        Үндэслэл:

             Ерөнхий  боловсролын  Шинэ  Эрин  сургууль  нь  Монгол  улсын  болон  Кембрижийн  ОУ-ын
             хөтөлбөрүүдийг  амжилттай  хэрэгжүүлэхийн  тулд  үйл  ажиллагаандаа  ОУ-ын  хэм  хэмжээ,
             шаардлагуудыг  нэвтрүүлж,  хөтөлбөрийн  хэрэгжилтийг  дэмжсэн  менежмент  зохион  байгуулалт
             хийх  хэрэгцээ, шаардлагатай байна.

        Зөрчлийн төрөл:  Дараах 9 төрлийн зөрчлийг гаргасан тохиолдолд хариуцлага тооцно.

            1.  Хоцролт
                     Өглөө хоцрох
                     Хичээлээс хоцрох
            2.  Таслалт
                     Хичээл таслах
                     Нэмэлт хөтөлбөрийг таслах
            3.  Даалгавар хийхгүй байх
                     Гэрийн даалгавар хийхгүй байх
                     Хичээл дээрх даалгавар хийхгүй байх
            4.  Бүдүүлэг үг хэллэг хэрэглэх /цахим/
                     Ангид бүдүүлэг үг хэллэг хэрэглэх
                     Коридорт бүдүүлэг үг хэллэг хэрэглэх
                     Сургуулийн гадаад орчинд бүдүүлэг үг хэллэг хэрэглэх

            5.  Биеэр буруу үйлдэл хийх
                     Ангид биеэр буруу үйлдэл хийх
                     Коридорт биеэр буруу үйлдэл хийх

            6.  Дүрэмт хувцас өмсөхгүй байх
                     Сурагчийн дүрэмт хувцас өмсөхгүй байх
                     Спортын хувцас өмсөхгүй байх

            7.  Эд хөрөнгөд халдах
                     Сургуулийн эд хөрөнгөд халдах
                     Бусдын эд хөрөнгөд халдах
            8.  Дэмий сэлгүүцэх
                     Коридорт цагийг үр дүнгүй өнгөрөөх

            9.  Гар утсыг хичээл дээр хэрэглэх
                     Хичээл сургалтын үеэр багшийн зөвшөөрөлгүй ашиглах
                     Сургуулийн орчинд сургалтын бус зорилгоор хэрэглэх



        Хариуцлага тооцох эрх бүхий хүмүүс:
               Сургуулийн удирдлагууд

               Багш нар
               Ажилчид

               Сурагчдад зөвлөх багш нар

               Сурагчдын зөвлөл

                                                                                                              7
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11