Page 35 - хэрэглэгч-хяналт-судалгааны-танилцуулга-edit
P. 35

ДҮГНЭЛТ
                         1. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрууд хэрэглэгчийн хяналтын
                  хуудсыг  сурталчилах  сургалт,  өдөрлөг,  уулзалт,  зөвлөн  туслах  үйл  ажиллагааг
                  зохион  байгуулж,  байгууллагын  цахим  хуудсанд,  тусгай  дэлгэцэнд,  мэдээллийн
                  самбарт, нэг цэгийн үйлчилгээнд байршуулж, цаасан болон цахим хэлбэрээр олон
                  нийтэд  таниулах,  сурталчилах,  түгээн  дэлгэрүүлэх  үйл  ажиллагааг  сайн  зохион
                  байгуулан ажилласан байна.

                         2. Хэрэглэгчийн хяналтын хуудсаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд өдөр
                  тутам  илэрдэг  зөрчлийг  илрүүлж,  иргэдийн  зүгээс  шаардлага  тавих  боломж
                  бүрдэж,  иргэд  ч  шаардлага  хангасан  бараа,  бүтээгдэхүүн,  үйлчилгээ  сонгох
                  мэдлэг,  чадвар,  эрмэлзэлтэй  болох,  шаардлага  хангасан  эсэхийг  хянахад
                  хэрэглэгчийн хяналтын хуудас нь дэмжлэг болж байгаа нь ажиглагдлаа.

                         3.  Мэргэжлийн  хяналтын  байгууллагаас  хэрэглэгчийн  хяналтын  хуудас,
                  түүний  ач  холбогдлыг  хэрэглэгчдэд  сурталчилан  таниулах  ажлыг  хангалттай
                  төвшинд зохион байгуулснаар хэрэглэгч өөрийгөө эрсдэлээс урьдчилан сэргийлэх
                  ажлын  үндэс  суурь  нь  тавигджээ.  Цаашид  энэ  ажлыг  өргөжүүлэх  хэрэгцээ
                  шаардлага байна гэж үзлээ.

                         4.  Хөвсгөл,  Баян-Өлгий,  Говь-Сүмбэр,  Говь-Алтай,  Увс  аймгийн  МХГ-аас
                  бусад хяналтын газрууд хэрэглэгчийн хяналтын хуудасны ашиглалт, үр дүнд дүн
                  шинжилгээ  хийгээгүй, үр дүнг ашиглах талаар ямар нэгэн тодорхой ажил зохион
                  байгуулаагүй  нь  зааврын  “Үр  дүнг  ашиглах”  гэсэн  3.1,  3.2,  3.3  дахь  заалт
                  хэрэгжээгүй байна.


                  ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

                  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ЭУСТГ, Хяналтын газруудад:

                                                                                   3
                  1.  Хэрэглэгч,  бизнес  эрхлэгч,  улсын  байцаагчдын  санал   ирүүлсэн  29  чиглэлээр
                      хэрэглэгчийн  хяналтын  хуудсыг  нэмж  боловсруулах  шаардлагатай  эсэхэд
                      ажлын  хэсэг  байгуулан  нарийвчлан  судлаж,  шинээр  хяналтын  хуудсуудыг
                      боловсруулж, туршин нэвтрүүлэх
                  2.  Хүчин  төгөлдөр  хэрэглэгдэж  буй  14  хяналтын  хуудсыг  хэрэглэгч,  бизнес
                                                                  4
                      эрхлэгч,  улсын  байцаагчдын  саналд   үндэслэн  үнэлгээ  хийх  боломжтой,
                      ойлгомжтой,  энгийн  хэл  найруулгаар  шинэчлэн  боловсруулж,  туршин
                      сайжруулах
                  3.  Хэрэглэгчийн  хяналтын  хуудасны  асуумжаар  үнэлгээ  өгөх,  хяналтын  хуудсыг
                      хэрэглэх аргачлалыг илүү хялбар, ойлгомжтой болгож, “Хэрэглэгчийн хяналтын
                      хуудасны заавар”-т нэмэлт өөрчлөлт оруулах
                  4.  Байгууллагын  цахим  хуудсанд  байршуулсан  хэрэглэгчийн  хяналтын  хуудсыг
                      хэрэглэгчид  онлайнаар  бөглөсөн  мэдээллийг  нэгтгэн,  харьяалах  нутаг
                      дэвсгэрийн  Хяналтын  газруудад  хүргүүлж,  мэдээлэлд  дүн  шинжилгээ  хийх,
                      мэдээллийг ашиглах боломжийг бүрдүүлэх

                  3  Судалгааны танилцуулгы 2-р хэсгийн 30-31-р хуудас
                  4  Судалгааны танилцуулгын 2-р хэсгийн 28-30-р хуудас
                                                                                                             35
   30   31   32   33   34   35   36   37   38