Page 36 - хэрэглэгч-хяналт-судалгааны-танилцуулга-edit
P. 36

5.  Хэрэглэгчийн үнэлгээгээр нийтлэг зөрчигдөж буй асуудлын шалтгааныг судлан,
                      бизнес  эрхлэгчид  хэрхэн  засаж  сайжруулах  талаар  зөвлөмж  боловсруулж,
                      мэдээллээр хангах

                  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газарт:

                  1.  Хэрэглэгчийн  хяналт,  хариуцлага,  үүсч  болох  аливаа  эрсдэлийг  тооцон
                      сонголтоо  зөв  хийх  мэдлэг,  чадварыг  нэмэгдүүлэх,  хэрэглэгчдэд  хууль,
                      тогтоомжийг  сурталчлах  зорилгоор  хэрэглэгчийн  хяналтын  хуудсыг  олон  арга
                      хэлбэрээр  иргэд,  хэрэглэгчдэд  сурталчлах,  ил  тод  болгох  ажлыг  зохион
                      байгуулах
                  2.  Хэрэглэгчийн  хяналтын  хуудастай  холбогдсон  үйл  ажиллагааг  “Мэргэжлийн
                      хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-д тусгах

                  Аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт:
                  1.  Аж  ахуйн  нэгж,  байгууллагад  хяналт  шалгалтыг  хэрэгжүүлэхдээ  хэрэглэгчийн
                      хяналтын  хуудасны  ашиглалт,  үр  дүнд  хяналт  тавих  төдийгүй,  хэрэглэгчийн
                      хяналтын  хуудсыг  хяналт  шалгалтын  үйл  ажиллагаандаа  ашиглах  замаар
                      тухайн обьектын эрсдэлийг бодитой үнэлэх
                  2.  Аймаг,  нийслэлийн  мэргэжлийн  хяналтын  газрууд  нь  хэрэглэгчийн  хяналтын
                      хуудасны  үнэлгээг  нэгтгэн  дүгнэж,  нийтлэг  зөрчлийг  арилгах  зөвлөмж  өгөх
                      замаар  аюул,  эрсдэлээс  урьдчилан  сэргийлэхэд  аж  ахуйн  нэгж,  иргэдэд
                      дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах
                  3.  Хэрэглэгчийн  хяналтын  хуудасны  үнэлгээнд  үндэслэн  дүн  шинжилгээ  хийж,
                      эрсдэлтэй  бараа  бүтээгдэхүүн  ажил  үйлчилгээг  тодорхойлоход  аж  ахуйн
                      нэгжид дэмжлэг үзүүлэх
                  4.  Улсын  байцаагчид  хяналт  шалгалт  хийхдээ  тухайн  үйлчилгээ,  бараа,
                      бүтээгдэхүүнийг хэрэглэгч үнэлсэн үнэлгээнд дүн шинжилгээ хийж, шалгалтын
                      танилцуулгад тусгаж, баримтжуулах

                  Аж ахуйн нэгж, байгууллагуудад:

                  1.  Аж  ахуй  эрхлэгч  иргэн,  хуулийн  этгээд  нь  хэрэглэгчийн  хяналтын  хуудсыг
                      дотооддоо  ашиглаж,  хэрэглэгчийн  хяналтын  хуудсаар  өгсөн  үнэлгээнд  дүн
                      шинжилгээ хийж, зөрчил дутагдлыг арилгах замаар өөрийн үйл ажиллагаанаас
                      үүсч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах
                  2.  Хэрэглэгчийн  хяналтын  хуудсыг  сурталчилах,  ил  байршуулах,  хэрэглэгч
                      үнэлгээ хийх боломжоор хангах

                  Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд:

                  1.  Бараа,  бүтээгдэхүүн,  үйлчилгээг  худалдан  авахдаа  үүсч  болох  аливаа
                      эрсдэлийг  тооцон  сонголтоо  зөв  хийдэг  байх,  үүний  тулд  хэрэглэгчийн
                      хяналтын  хуудас,  хууль,  тогтоомж,  стандарт  болон  аюулгүй  байдлыг  хангах
                      чиглэлээр  гарсан  мэдээ,  мэдээллийг  байнга  судлан  мэдлэг,  чадвараа
                      нэмэгдүүлж,  аж  ахуйн  нэгж  байгууллагад  тавих  хэрэглэгчийн  хяналт,
                      хариуцлагыг нэмэгдүүлэх

                                                                                                             36
   31   32   33   34   35   36   37   38