Page 33 - 02 Амьдралын үүсэл
P. 33

Амьдралын үүсэл

              Харин амьтан ба мөөг гетеротроф хооллолттой. Өөрөөр
           хэлбэл  ургамал  өөрөө  органик  бодис  бүтээн  хооллож
           бодисын солилцоогоо бүрдүүлж байхад мөөг, амьтан бэлэн
           органик бие махбодь болон үлдэгдлээр хооллодог байна.
              Амьдрал  оршин тогтнох хамгийн эхний түвшин нь нэг
           эст  бие  махбодь  юм.  Нэг  эст  биесүүд  бөөгнөрч  колони
           үүсгэн  амьдрах  болсон  нь  олон  эст  бие  махбодь  үүсч
           хөгжихөд  завсрын  шат  болж  байсан  байж  магадгүй  гэж
           суддаачид үздэг.
              Колони бие махбодь гэдэг нь бэлэг биш үржлийн явцад
           шинээр  гарсан  охин  бодгаль  эх  биесээ  салалгүй хамтран
           ургах  замаар  биологийн  болон  материаллаг  талаараа
           нэгдэн бөөгнөрч хамтран ургаж амьдрах хэлбэр юм.  Ийм
           бөөгнөрч  хамтран  амьдрах  хэлбэр  нэг  эст  замаг,  хөвөн
           биетэн,  нгүр  ба  хөндий  хэвэлтэн  зэрэг  олон  янзын  амьд
           биесийн  амьдралын явцад илэрдэг  (10-р зураг).  Бөөгнөрч
           амьдрах шүр, хөвөн биетэн зэрэг ихэнх биесүүд тодорхой
           нэг гадаргуу дээр бэхлэгдэн орших ба улмаар үхмэл хэсэг
           нь  гадаад  “араг  яс”  болон  хатуурч,  залуу  бодгалиуддаа
           тулгуур  болж  байдаг.  Жинхэнэ  колони  амьдрал  суумал
           амьд биес дээр тод илэрнэ. Дэлхий дээрх томоохон шүрэн
           арлууд энэхүү явцын үр дүн юм.
              Колони  буюу  бүлгээрээ  амьдрах  хэлбэр  зарим  дээд
           сээр нуруутан  амьтад дээр ч үзэгдэнэ.  Гэхдээ энэ колони
           бол нэг эстэн болоод олон эст амьтдын колониос тэс өөр
           юм. Тэд үүрлэх орчноо хуваалцах,  тэжээл хамтран  барих
           зэрэгтэй  уялдан  бөөгнөрөн  амьдрах  хэлбэрт  шилжсэн
           байдаг. Харин  бодгалиуд ийм  колоний үед бие  биетэйгээ
           шууд  хамааралтай  байдаггүй,  Жишээлбэл:  Тураг  гогой
           колониороо  амьдардаг  шувуу  юм.Тэд  загасны  сүргийг
           бөөнөөрөө  нуурын  эрэг  рүү  шахан  хөөж,  хоморголон
           барьж идэхэд зохилджээ. Ийм бөөгнөрөн амьдрах колони
           амьтадын  нэг давуу тал нь  дөйснаас  хамгаалах, тэжээл
           барьж идэхэд онцгой ач холбогдолтой.
              Олон  эст  бие  махбодиуд  бодгаль  хэлбэрээр  буюу

                                                                     33
   28   29   30   31   32   33   34   35   36   37   38