Page 29 - 02 Амьдралын үүсэл
P. 29

Амьдралын үүсэл








                 ХОЁРДУГААР БҮЛЭГ: АМЬДРАЛЫН  ОЛОН
                            ХЭЛБЭР БА ТҮВШИН

              Амьдралын  үүсэл  гэдэг  ойлголт  нь  манай  гариг  дээр
           анхны  амьд  биет,  улмаар  нэг  эстэн  үүссэн  төдийгөөр
           хязгаарлагдцагүй.  Амьдрал  бол  бүхэл  бүтэн  иж  бүрэн
           системт  зохилдолгоо  юм.  Дэлхийн  түүхэн  хөгжлийн  урт
           хугацааны явцад хамгийн энгийн эст бүтэцбүхий прокариот
           биетүүд бий болсон нь тус гариг дээрх амьдралыг цаашид
           цэцэглэн хөгжих боломжтой  болгосон.
              Бидний  оршин  амьдарч  байгаа  гариг  дээрх  амьдрал
           маш  олон  хэлбэрээр  илэрдэг.  Амьдралын  мөн  чанарыг
           тайлбарлахдаа бие махбодь орчинтойгоо  бодис,  энергийн
           солилцооны тасралтгүй харьцааны илэрхийлэл гэж үздэг ч
           чухам бодитоороо юу юм бэ? гэдэг нэгдсэн тодорхойлолт
           үгүй  байна.  Тиймээс  амьдралыг  өнгөрсөн  ба  одоо  байгаа
           хэлбэрээр  нь,  амьд  биесийн  түүхэн  хувьсах  хөгжлийн
           явцад үүсч хөгжсөн амьдрал оршин байх түвшингүүдээр нь
           ойлгох шаардлагатай юм.
              Манай дэлхий дээр  амьдрал  орших,  цэцэглэн хөгжих
           3 үндсэн орчин бий. Энэ нь агаар, ус ба хөрс юм.  Энэхүү 3
           орчинд дэлхийн хөгжлийн түүхэн урт хугацаанд амьдрал
           янз  бүрийн  хэлбэрээр  хөгжиж  иржээ.  Тэр  амьд  биесүүд
           өөрсдөө  амьдрах  орчиндоо  нөлөөлөн  өөрчилж,  улмаар
           өөрчлөгдсөн шинэ орчиндоо дасан зохицох замаар хувьсан
           өөрчлөгдсөөр өнөөг хүрч ирсэн.
              Чухам хэдийд, ямар амьд биес хаанаас яаж, ямар замаар
           үүссэн тухай болон тэдгээр амьд биесүүд хэдий хэр удаан
           оршин  тогтносон  болоод  өнөөг  хүртэл  ямар  байдлаар
           оршин байгааг палеонтологийн  шинжлэх ухаан тогтооно.


                                                                     29
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34