Page 25 - 02 Амьдралын үүсэл
P. 25

Амьдралын үүсэл



                                                     6-р  зураг.  Сгура-
                                                  ша  8р1гаН8,  анхны
                                                  эукариотын нэг











              Эсэд  маш  олон  тоотой  байх  рибосом  нь  ихэвчлэн
           эндоплазмын      гадаргууд    болон    бөөмийн     гадаргууд
           бэхлэгдэн,    зарим  нь  цитоплазмад  чөлөөт       байддаар
           оршино.  Рибосомд  уургийн  нийлэгжил  явагддаг.  Анх
           Ж.Гольджи  гэдэг  эрдэмтэн  эсийн  дотор  нэгэн  өвөрмөц
           эрхтэнцэр     байдгийг  нээсэн  тул  түүнийг  Гольджийн
           аппарат  гэж  нэрлэдэг.  Энэ  нь  эсийн  үйл  ажиллагааны
           дүнд үүссэн  илүүдэл  бодис,  ус, хаягдал  зэргийг өөртөө
           хуримтлуулж      гадагшлуулдаг     зохицуулгын      үүрэгтэй
           эрхтэнцэр.  Ургамлын  эсэд  бусад  эсэд  байдаггүй  нэг
           эрхтэнцэр  байдаг  нь  хлоропласт  буюу  ногоон  пластид
           юм.  Зарим ургамал  өнгөгүй лейкопласт,  зарим  нь улбар
           шар, улаан өнгийн хромопласт хэмээх пластидтай байдаг.
           Эдгээрээс  хлоропластад      ургамлын  фотосинтезийн  үйл
           ажиллагаа явагдаж       түүний дүнд хүчилтөрөгч  ялгардаг
           учир  энэ нь зөвхөн ургамалд  төдийгүй бүх амьд байгальд
           ихээхэн  чухал  үүрэг  гүйцэтгэдэг  эрхтэнцэр  гэдэг  нь
           ойлгомжтой.











                                                                     25
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30