Page 22 - 02 Амьдралын үүсэл
P. 22

Амьдралын үүсэл
























                              4-р зураг. Строматолите


             Эукариот  эс  нь  бөөм,  эсийн  мембран  зэрэг  нарийн
          бүтэц,  үйл ажиллагаатайгаараа прокариот эсээс ялгаатай.
          Протобионт өвгөөс  үүссэн прокариотууд  үйл ажиллагаа,
          бодисын солилцооны хувьд олон янз болж, улмаар тэдгээр
          нь өөр өөрийн замаар хөгжин эдүгээ хүрчээ. Харин тэртээ
          хоёр  тэрбум  гаруй  жилийн  өмнө  үүссэн  ихэнх  эукариот
          бие махбодиуд  1 тэрбум орчим жилийн хугацаанд нэг эст
          байсан ба  улмаар он удаан жилийн түүхэн хөгжлийн явцад
          зарим нь нэг эст хэвээр үлдэж,  зарим нь олон эст болсон.
           Олон  эст  бие  махбодь  үүсэн  бий  болсон  нь  амьдралын
          түүхийн явцад гарсан хамгийн чухал үйл явцын нэг юм.
             Одоогийн болон мөхөж устсан амьд бие махбодь бүхэн
           ерөнхий нэгэн өвгөөс (нэг эст) үүсч хөгжсөн. Тэрхүү  элэнц
           өвөг нь мөн өөр нэгэн пробионт өвгөөс улбаалан бий болсон
           нь  ойлгомжтой.  Гэхдээ  дэлхий  дээр  тэр  үед  хэд  хэдэн
           газар  пробионтууд,  нэг  эст  өвгүүд  үүссэн  ба  тэдгээрээс
          тухайн  нөхцөл  байдалд дасан  зохицож амьд  үлдсэн  нь л
           өнөөдрийн амьдралын өвөг болж чадсан ба бусад нь мөхөж
           алга  болжээ.  Харин  сүүлийн  хоёр  тэрбум  гаруй  жилийн

                                                                     21
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27