Page 19 - 02 Амьдралын үүсэл
P. 19

Амьдралын үүсэл

          явагдах  органик  бодисын      олон  урвалууд     нь   удаан
          явагддаг  байж.  Усанд  байсан  олон  төрлийн  металл  зэрэг
          нь  катализатор  болж  урвалуудыг  хурдасгадаг  болсон  ба
          коллоид уусмал дахь  нэгдэл, задралын дүнд үүсэх  уурагт
          бодис  металл хоёрын  нэгдэл  нь  урвалыг улам  хурдасгах
          болов.  Ийнхүү  органик  хөгжлийн  явцад  ферментийн
          үйлчлэлийн  дүнд дуслуудад  явагдах  урвалын  дүнд  үүсэх
          бодис-  нэгдэл  нь  тухайн  дуслын  тогтвортой  чанарыг
          бататгахын  сацуу  түүнд  явагдах  урвалууд         хурдасч,
          тодорхой чиглэлтэй, эмх цэгцтэй, бие биентэйгээ зохицсон
          байдалтай     болж  ирсэн  байна.    Коацерватийн  дуслууд
          томрохын хирээр тэдгээрт явагдах урвалууд тогтворжиж,
          давтагдах  шинжтэй  болж        ингэснээр  түүний  бүтэц  ч
          тогтворжих болов.  Энэ  үйл явц нь өөрөө  өөрийгөө  бий
          болгон нөхөн үржих  чадвар  бүхий амьд бие махбодь үүсч
          хөгжих үсрэнгүй хөгжлийг авчирсан.

              Цианомид        уреа цианоацетилдегид   цианоацетилен





                                     I
                                     КМ,


                                    ^       Цитозин




                  3-р зураг.  Абиотик замаар цитозин  нийлэгжих
                                урвалын бүдүүвч

             Анхны амьд  гэж нэрлэж болохоор биетүүд нь бүтцийн
          хувьд  коацерватуудаас  илүү  боловсронгуй  хэдий  ч
          маш  энгийн,  эсийн  бүтэцгүй  байжээ.  Эсийн  бүтэцгүй
          боловч эдгээрийг яагаад амьд гэж үзэх болов?  Эдгээр нь

           18
   14   15   16   17   18   19   20   21   22   23   24