Page 16 - 02 Амьдралын үүсэл
P. 16
Амьдралын үүсэл
л М1, Цахилгаан
>1;
< н4 цэнэг
11,0
2-р зураг. С.Миллер
Х.Уреа нарын
туршилтын ерөнхий
загвар
Халаах
/ ;
1
Дээж
Коацервацийн дусал дахь органик бодисуудын
концентраци өндөр, уусмал дахь коллоид хэсгүүдийн
соронзон орны цэнэгүүд өөр өөр тул хоорондоо харилцан
үйлчлэх боломжтой байв. Коацервацийн гадарга хэсэгт
гидрофиль, харин дотоод хэсэг ус багатай тул гидрофоб
чанартай дуслууд байрлаж эргэн тойрныхоо уусмалаас
төрөл бүрийн бодис шингээж авдаг байсан ба эдгээр нь
өөр хоорондоо урвалд орж зарим бүтээгдэхүүн нь гадаад
орчин руу ялгардаг байжээ. Энэ нь бодисын солилцоотой
төст үзэгдэл байв.
Ж.Бернал зэрэг эрдэмтэд нэг дор химийн олон
элементүүдийн концентраци хуримтлагдсанаар органик
нэгдэл, улмаар эсийн мембран төст бүтэц үүсэх нөхцөл
бүрдсэн нь амьдрал буй болох эхлэлийг тавьсан гэж үздэг.
Уураг, өөх тосноос гадна нуклеин хүчил нь амьд бие
махбодийн үйл ажиллагаанд, ялангуяа шинж тэмдэгүүд
удамших, эсвэл хувьсахад чухал үүрэгтэй байдаг. Анх
1869 онд биохимич И.Мишер эсийн бөөмнөөс азот ба
фосфор бүхий нэгэн бодис ялгаж нуклеин хүчил гэж
нэрлэсэн. Хожим 1953 онд ЖУотсон, Ф.Крик нар нуклеин
хүчлийн молекул бүтцийг танин тайлж, түүний удамшлын
үйл явцад оролцох механизмыг тогтоосон. Амьд бие
махбодид зөвхөн нуклеин хүчил л удамшлын мэдээллийг
15

