Page 13 - 02 Амьдралын үүсэл
P. 13

Лммралмн үүсэл


          их халуун гадаргуу дээр амьд  бие махбодь оршин тогтнох
          боломжгүй  нь  ойлгомжтой  хэдий  ч       тэнд  нүүрстөрөгч
          байгаа  нь  түүний  үүсэл  абиогенийн  буюу  амьд  биетийн
          оролцоогүйгээр  явагдаж  болдгийг  давхар  баталж  байгаа
          юм.  Амьгүй орчинд ч (абиогенийн)  нүүрстөрөгчийн атом
          устөрөгчтэй нэгдэж нүүрсус  үүсгэх ба  хүчилтөрөгч, азот,
          фосфор  зэрэгтэй  урвалд  орж  амьд биетийн  үндэс  болох
          органик  бодисыг  үүсгэнэ.  Эрдэмтэд  энэ  урвал  манай
          дэлхий дээр өнөөдөр ч гэсэн явагддаг бөгөөд энэ нь амьдрал
          анх  үүсэхтэй  харьцуулахад  маш  бага,  хязгаарлагдмал
          хүрээг хамардаг гэж тайлбарладаг. Харин тухайн үед манай
          дэлхийн гадаргуу  дахь усны найрлага  одоогийнхоос  өөр,
          түүнд галт уулын  дэлбэрэлтийн  дүнд буй  болсон давсны
          ба борын хүчил, хүхэрт ус, нүүрсхүчлийн хий зэрэг  бодис
          ууссан  байдалтай  байсан  ба  хожмоо  эдгээр  тунадасны
          үлдэгдлүүд     саармагжиж  одоогийнхтой        төстэй  нуур,
          далайн ус  бий  болсон  аж. Дээр  өгүүлсэнээр дэлхий үүсэх
          үед тэнд хүчилтөрөгч байгаагүй  ч  усны уурын задралын
          үед  багахан хэмжээний хүчилтөрөгч  үүсч байсан  боловч
          тэр  нь  чөлөөт  байдлаар  хуримтлагдах  боломжгүй,  төрөл
          бүрийн  металл  зэрэгтэй  исэлдэх  урвалд  орж  байжээ.
          Хожим  дэлхий дээр амьдрал үүсч фотосинтезийн процесс
          явагдахын  сацуу  л     агаарт  хүчилтөрөгч     буй    болж
          хуримтлагдах болсон.
             Нүүрстөрөгч  ба  нүүрсус  нь        манай  дэлхий  дээр
          амьдрал  үүсэхийн  эхлэлийг  тавьсан  химийн  эволюцийн
          явцад,  улмаар  органик  бодис  бий  болоход ихээхэн  үүрэг
          гүйцэтгэсэн  молекулууд  юм.          Цаашид  нүүрсуснаас
          нийлмэл органик бодисууд, тухайлбал  уураг  хэрхэн үүсч
          бий болсон болоо?
             Судлаачид  органик  бодисууд,  улмаар  анхны  амьд
          биет  халуун  бүлээн  гүехэн  нуур  цөөрөмд  бий  болсон,
          өөрөөр хэлбэл халуун усанд  органик бус бодисоос анхны
          органик  бодис  үүссэн  нь  амьдралын  эхлэл  байсан  гэж
          үздэг.  Дэлхийн  гадаргуу  хөрөхийн  сацуу  органик  бодис
          12
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18