Page 9 - 02 Амьдралын үүсэл
P. 9

Амьдралын үүсэл


              Амьд биетээс амьд биет л үүсдэг хэдий ч хамгийн анхны
           амьд биет хэзээ хаана, яаж  үүссэн бол оо?  Амьдрал гэж
           юу вэ?
              Амьдрал  гэж  чухам  юу  болох  талаар  эрдэмтэд  олон
           янзаар  тодорхойлсон  байдаг.  АЛавуазье         амьдралыг
           “химийн үйл ажиллагаа” гэсэн бол  Ф. Энгельс “Дюрингийн
           эсрэг” зохиолдоо “Амьдрал бол уурагт бие оршин тогтнох
           хэлбэр  бөгөөд үүний  мөн  чанар  нь тэрхүү уурагт  биеийн
           химийн бүрэлдэхүүн хэсгүүд байнга хувьсан шинэчлэгдэж
           байдагт  оршино”  хэмээжээ.  Улмаар  Ф.Энгельс  “амьд
           биеийн найрлаганд  уураг оролндог нь түүний  амьгүйгээс
           ялгарах  хамгийн  онцдог  шинж       юм.     Хаана  амьдраи
           байна  тэнд  ямар  нэгэн  уурагт  бие  байна,  хаана  ялзарч
           задраагүй  уураг  байна,  тэнд  заавал  амьдралын  үзэгдэл
           олдоно”  гэж  бичсэн  байдаг.  Нөгөөтэйгүүр,  уураг  буюу
           амьдралын  оршин тогтнох хэлбэрийн онндог нь тэдгээрт
           байнга  явагдах бодисын солилцоо, өөрөөр хэлбэл, химийн
           бүрэлдэхүүн  хэсгүүд  нь  хувьсан  шинэчлэгдэх  үзэгдэл
           хэмээн тайлбарлажээ. Гагцхүү  бодисын солилцооны дүнд
           л уураг  өөрийн үндсэн хэлбэр байгууламжаа хадгалж, бас
           тасралтгүй хувьсан шинэчлэгддэг.
              Хожмоо  квант  физикч,  нобелийн  шагналт  эрдэмтэн
           Э.Шредингер  “амьдрал  гэдэг  нь  үнэмлэхүй  тэгийн
           ойролцоох  квант  үзэгдэл  юм”  гэж  физикийн  үүднээс
           тайлбарлажээ.
              Амьдрал гэдэг нь материйн  өвөрмөц шинж чанар бүхий
           хөдөлгөөн  бөгөөд энэ хөдөлгөөн  нь  амьгүй  биет,  амьгүй
           байгальд  байдаггүй, зөвхөн биологийн хуульд захирагдцаг
           гэж  зарим  эрдэмтэд      амьдралыг  тайлбарлаад  энэ  нь
           үүрдийн мөнхийн,  нэг хэвийн  биш,  үргэлж өөрчлөгдөж,
           дэвжиж  байдаг,  амьдрал  нь  амьгүй  байгалиас  улбаатай
           хөгжиж ирсэн гэж үздэг.  Өөрөөр хэлбэл, амьдрал мөнхийн
           хөдөлгөөнд  байдаг  ба  энэ  нь  шинэчлэгдэж,  энгийн  юмс
           нарийн нийлмэл  болж дээд шатанд гарч, шинэ чанар бий
           болж  хөгжил явагдана гэсэн ойлголт  юм.

           8
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14