Page 7 - 02 Амьдралын үүсэл
P. 7

Амьдралын үүсэл


          өөр бусад гариг ертөнцөд амьдрал байхыг үгүйсгэх аргагүй
          бөгөөд  хэрэв  байх  аваас  манай  дэлхий  хэмээх  гариг
          дээрхээс  ялгаатай,  өөр  бүтэц  бүрэлдэхүүнтэй  амьд  бие,
          амьдрал байж болох тул энд зөвхөн дэлхий дээрх амьдралын
          тухай  ойлголтыг  авч  үзэж  байгаа  гэдгийг  эрхэм  уншигч
          та  бүхэн  болгооно  бизээ.  Харин  2012  онд  манай  нарны
          аймгийн дөрөв дэхь гариг Ангарагт ажилласан Америкийн
          НАСА-гийн “Кьюриосити” робот төхөөрөмж тус гаригийн
          хөрсний дээжинд  химийн дэлгэрэнгүй  шинжилгээ  хийж
          тэнд  хүчилтөрөгч,  устөрөгч,  нүүрстөрөгч,  азот,  хүхэр,
          фосфорын  ул  мөр  илрүүлсэн.  Тэрээр        эдгээр  химийн
          элемент,  бодисууд  олдсон  болон  тэнд  ус  байсан  байж
          болзошгүй  зэрэг  нь  ихээхэн  сонирхол  татсаны  зэрэгцээ
          сульфат, сульфитийн нэгдлүүд олдсоноос улбаалж уг гариг
          дээр  бичил  биетүүд үүсэх химийн  энергийн  эх сурвалж,
          улмаар  олон  сая  жилийн  өмнө  амьдралын  ямар  нэгэн
          хэлбэр  үүсэх,  оршихийн  нөхцөл  байжээ  гэж  эрдэмтэд
          үзэж байна.  Ангарагаас  мана дэлхийд  13  мянган жилийн
          өмнө  унасан     “АШ84001”  нэртэй  солироос  чулуужсан
          бактери илрүүлсэн болон  НАСА-гийн эрдэмтэд өөрсдийн
          судалгааны  үр  дүнд    тулгуурлан  тэнд  олон  сая  жилийн
          өмнө усны ургамал байсан гэж таамаглах болов. Ангарагт
          өрөмдлөг  хийсэн  газарт  эртний  давстай  нуур  байсныг
          химийн  үзүүлэлтүүд  харуулж  байгаа  ч  уг  нуур  хичнээн
          настай, ус нь хаашаа алга болсон зэрэг асуултууд тавигдаж
          байна.  Гэхдээ  ангараг  буюу  монголчуудын  нэрлэдэгээр
            улаан  нүдэн”  гаригийн  агаарын  даралт  маш  бага  тул
          өнөөгийн  уур  амьсгалын  нөхцалд  ч  түүний  гадаргад
          шингэн төлөвт ус байх боломжгүй аж.  Харин  мөсөн дор
          хадгалагдах  ус  нь  агаарт  дэгдэх  нь  бага  тул  ус  тэндээ
          үлдэх  боломжтой  гэнэ. Ус байсан газар амьдрап байсныг
          үгүйсгэх  аргагүй  учир  хөрсний  найрлагаасаа  шалтгаалж
          улаан  өнгөтэй харагдах уг гаригаас эрдэмтэд  амьдралын
          ул мөр хайсаар л байгаа билээ.


          6
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12