Page 15 - 02 Амьдралын үүсэл
P. 15
Амьдралын үүсэл
харуулах бөгөөд энэ нь дэлхийн амьдрал химийн ба
органик бодисын эволюцийн явцад абиогенийн замаар
үүссэн гэдгийн нотолгоо болно. Гэхдээ эдгээр үйл явц,
урвалууд олон мянга, магадгүй тэрбум жилийн хугацаанд
дэлхий дээрх устай орчинд хэд хэдэн газар нутагт олон
удаа явагдаж олон бодис үүсч байсан. Тэдгээрээс зарим нь
эргэн задарч, зарим нь тухайн орчиндоо “дасан зохицож”
цаашид одоогийн амьд бие махбодийг бүрдүүлэгч органик
бодисууд бий болж амьдрал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн.
Эрдэмтэн РДоукинс “амьд бие махбодийг бий болгосон
бодисууд ердийн л зүйлс, тэдэнд гайхалтай зүйл үгүй, амьд
биет нь зөвхөн олон төрлийн молекулын цуглуулгаас
бүрдэнэ” гэсэн байдаг. Гэхдээ уураг ч, нуклеин хүчил ч,
ерөөс ямар ч молекул дангаараа амьдралыг бий болгохгүй,
молекулууд эс хэмээх биет дотор хамтран ажиллаж байж
л амьдралыг бий болгоно.
Олон мянган жил үргэлжилсэн химийн болон органик
эволюцийн дүнд пробионтууд буюу амьдралын өмнөх
биет бий болсон нь цаашид манай дэлхий дээр амьдрал
үүсч хөгжихийн эхлэлийг тавьсан гайхалтай үйл явц байв.
А.Опарины онолоор эртний дэлхийдустөрөгч, нүүрс ус,
аммиак, усны уур зэргээс хэт ягаан туяа, аянга цахилгааны
энергийн тусламжтайгаар органик бодисууд үүсч эдгээр
нь халуун бүлээн далайд анхны органик шөл үүсгэсэн нь
амьдрал бий болох үндэс суурь болсон гэж үздэг. Анхны
органик шөлөнд үүссэн уургийн молекулууд өөр хоорондоо
“наалдаж” өөх тосыг татаж өөхөн бүрхүүл бүхий “дуслыг”
бий болгоно. Үүнийг Опарин коацерЕаци буюу бөөгнөрөл
гэж нэрлэжээ. Коацервацийн дуслууд нь цаашид түүнийг
хүрээлж буй уусмалаас бусад молекулуудыг татан нэгдэж
өндөр молекулт коллоид уусмал бий болно. Коллоид
уусмал дахь органик бодисын концентраци зарим хэсэгт
ихсэхийн хирээр бөөгнөрөн улам томорч түүний бүтэц
нарийсч боловсронүй болсны дүндхамгийн анхны, энгийн
амьд эс бий болж хөгжсөн гэж тайларладаг.
14

