Page 10 - VI-VIII, X-XI ангийн ХИМИ
P. 10
4. Ca, Na, Si, Ne зэрэг элементүүдийн химийн нэрийг бичиж, эдгээр элементийг атом
массын ихсэх дарааллаар жагсаана уу.
Даалгавар 5
1. Атомын эгэл хэсгүүдийн тоог тодорхойлно уу. Ca N
A. A= B. Z= C. N=
2. Химийн лабораторид хэрэглэгддэг дараах шил савны зориулалтыг зөв тохируулаарай
a) Шувтан 1. Бодисыг холих шүүгдэсийг цуглуулах
колбо
b) Шилэн 2. Бодисыг холих халаах
савах
c) Шилэн аяга 3. Бага хэмжээтэй бодисыг тасалж авах,
халаах, холих
d) Хуруу шил 4. Холимгийг хутгах
3. Цөм юунаас тогтох вэ?
A.Нейтрон ба протон B. Нейтрон ба электрон C. Протон ба электрон
4. Дараах урвалын тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү.
K. ......... + хүчилтөрөгч = Фосфорын оксид
L. Кали + устөрөгч =
M. Кальци + ......... = Кальцийн хлорид
N. ......... + давсны хүчил = Магний хлорид + устөрөгч
O. Бари + .......... = Барийн сульфат + устөрөгч
Даалгавар 6
1. 1-р бүлгийн элементүүд металл уу металл биш үү? Хариултаа тайлбарлана уу.
2. Кальцийн хлорид гарган авахад туршилтад ямар бодисыг авах вэ?
3. Зэсийн сульфат гарган авах урвалын үгэн тэгшитгэл бичнэ үү.
4. Цайр + азотын хүчил =
5. Хүчил, шүлттэй ажиллах аюулгүй ажиллагааны дүрэм боловсруулна уу.
Даалгавар 7
1. VIII-р бүлгийн элементүүд металл уу металл биш үү? Хариултаа тайлбарлана уу.
2. Цөмдөө 5, 25, 29, 31, 37 нейтронтой элементүүдийг нэрлэж бичнэ үү.
3. Аргоны атомын бүтцийг тодорхойл.
4. Атомын бүтцийн загвар ёсоор натрийн атом дахь эгэл хэсгүүдийн цэнэгийн нийлбэр
хэд байх вэ?
5. II бүлгийн металлын устөрөгчийн хлоридын сулруулсан уусмалтай урвалд орох идэвх
адилхан уу.