Page 9 - VI-VIII, X-XI ангийн ХИМИ
P. 9
VIII анги
Даалгавар 1
1. Mg-ын атомын бүтцийг тодорхойл.
2. Цөмдөө 3, 15, 20, 30, 47 протонтой элементүүдийг нэрлэж бичнэ үү.
3. Электрон ямар цэнэгтэй вэ?
A.Цахилгаан саармаг B. Эерэг цэнэгтэй C. Сөрөг цэнэгтэй
4. Дараах урвалын тэгшитгэлийг гүйцээж бичнэ үү.
A. Натри + хүчилтөрөгч =
B. Кали + устөрөгч =
C. Кальци + хлор =
D. Лити + давсны хүчил =
E. Лити + хүхрийн хүчил =
Даалгавар 2
1. Хөнгөнцагааны атомын бүтцийг тодорхойл.
2. Цөмдөө 5, 25, 29, 31, 37 электронтой элементүүдийг нэрлэж бичнэ үү.
3. Нейтрон ямар цэнэгтэй вэ?
A.Цахилгаан саармаг B. Эерэг цэнэгтэй C. Сөрөг цэнэгтэй
4. Дараах урвалын тэгшитгэлийг бичнэ үү.
F. Хлорид гарган авах
G. Сульфат гарган авах
H. Оксид гарган авах
I. Гидрид гарган авах
J. Нитрид гарган авах
Даалгавар 3
1. Цөмдөө 3, 15, 20, 30, 47 протонтой элементүүдийг нэрлэж бичнэ үү.
2. Галогенууд яагаад 7-р бүлэгт байрладаг вэ?
3. Протон нь ямар цэнэгтэй вэ?
A.Цахилгаан саармаг B. Эерэг цэнэгтэй C. Сөрөг цэнэгтэй
4. Зарим элементүүдийн атомын бүтцийн зураг өгөгджээ. Дараах тодорхойлолтод тохирох
элементийн тэмдгийг цэгийн оронд бичнэ үү!
1.Шүлтийн металл:..............................
2.Инертийн хий:…...............................
3.Галогений бүлгийн элемент:…............
Даалгавар 4
1. Галогенууд металл уу металл биш үү? Хариултаа тайлбарлана уу.
2. Шүлтийн металлуудын устай урвалд орох урвалын тэгшитгэл бичнэ үү.
3. Атом юунаас тогтох вэ?
A.Нейтрон ба протон B. Нейтрон ба цөм C. Цөм ба
электрон