Page 42 - UNIDO SECiM Highlights 2020_mon
P. 42
Дэд бүрэлдэхүүн 2.4
АРЬС ШИРНИЙ НЭМҮҮ 2020 оны үр дүн ба нөлөө
ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
амжилттай зохион байгуулж хувь нэмрээ оруулсан.
• 2020 оны 6 сарын 3-ны өдөр МУМУХЭДТ хамтрагч
байгууллагуудын хамт олон улсын сайн туршлагыг
нэвтрүүлэн арьс ширний салбарын өрсөлдөх чадавхыг
хөгжүүлэх зорилготой “Аж үйлдвэрлэлийн ирээдүй”
холимог сургалтын төвийг АРМОНО корпорацийн байранд
нээв. Энэхүү төвд салбарын дотоод, гадаад сургалт,
цахим сургалт, уулзалтууд тасралтгүй зохион
байгуулагдаж байгаа ба салбарын залуу мэргэжилтнүүд,
төлөөллүүд нэг дор цугларан, хөнгөн үйлдвэрийн
салбарын хөгжлийг хэлэлцэх, хувь нэмэр оруулах таатай
орчин нөхцөл болох юм. https://www.unido.org/news/two-
new-training-centres-boost-mongolias-light-industry
Арьс ширний инженер, биотехнологийн мэргэжлээр Турк улсад их
дээд сургууль төгссөн хоёр залуу мэргэжилтнийг төсөлд
ажиллуулсан. Төслийн үндэсний зохицуулагч нь НҮБАҮХБ-ын
МУМУХЭДТ, тэдгээр хоёр залуу мэргэжилтэн болон ХХААХҮЯ,
МАШҮХны төлөөллүүдийн хамт Туркийн элчин сайдын яамтай
уулзалт зохион байгуулав. Турк улсаас Монгол улсад суугаа
элчин сайд ноён Мухиттин Ахмет Язалтай хийсэн уг уулзалтаар
монгол залуучуудыг хүнсний болон хөнгөн үйлдвэрийн
инженерчлэлийн чиглэлээр Турк улсад тэтгэлэгтэйгээр
суралцахад дэмжлэг үзүүлэх тухай ярилцав. Энэ уулзалтын
дараа МАШҮХ болон хоёр залуу мэргэжилтэн нийт 12
үйлдвэрийн ажилтанд хэд хэдэн удаагийн семинарыг зохион
байгуулж, удирдлагаар хангасны үр дүнд 7 залуу
мэргэжилтнүүдээс 2-ынх нь Турк улсын тэтгэлэгт хөтөлбөрт
хамрагдах хүсэлт зөвшөөрөгдөж, энэ хичээлийн жилийн онлайн
сургалтад 10 дугаар сараас эхлэн суралцаж байна. Тухайлбал,
Эржиесийн Их сургуулийн хөдөө аж ахуй, биотехнологийн
чиглэлээр магистрын сургалтад Б.Бат-Онол, Эгэгийн Их
сургуулийн арьс ширний инженерчлэлийн бакалаврын
сургалтынхөтөлбөрт Т.Лхагвадорж нар хамрагдаж байна.
•
Page | 37