Page 45 - UNIDO SECiM Highlights 2020_mon
P. 45

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТ


               МУХЭДТ-ийн НҮБАҮХБ-ын бүрэлдэхүүн хэсэг 2018 оны 3 сарын 1-ээс буюу төлөвлөсөн
               хугацаанаас оройтож эхэлсэн хэдий ч төслийн баг 2020 оны 11 сарын 30-ны байдлаар
               79%-ийн гүйцэтгэлтэйгээр төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Ковид-19 цар тахлын
               хөл  хорионы  улмаас  2020  оны  11 сарын  11-ний  өдрөөс  хойш  хэд хэдэн  төлөвлөгөөт
               ажлууд цуцлагдсан нь санхүүгийн зарцуулалтын төлөвлөгөөнд нөлөөллөө.

               2020  оны  11  сарын  30-ны  байдлаар  төслийн  санхүүгийн  зарцуулалт  1,244,030  (79%)
               евро  байна.  2019  оны  2  сарын  1-нээс  2020  оны  11  сарын  30  хүртэлх  санхүүгийн
               тайланг Хавсралт 4-д оруулав.

               Дараах  хүснэгт  9-д  тайлант  жилийн  дэд  бүрэлдэхүүн  хэсэг  тус  бүрийн  төсвийн
               зарцуулалтыг харууллаа.
               Хүснэгт 9. Санхүүгийн тайлан, 2020 оны 11-р сарын 30-ны байдлаар

                  Зардлын задаргаа          Батлагдсан     Нийт               Тэнцэл         Хувиар (%)
                                            төсвийн дүн    зарцуулалт         (Евро)
                                            (Евро)         (Евро)

                  2.1. Махны нэмүү          143.594
                  өртгийн сүлжээ                           114,503.18         29,090.82      80%

                  2.2. Сүүний нэмүү         143.594
                  өртгийн сүлжээ                           116,252.42         27,341.58      81%

                  2.3. Ноос ноолуурын       641.058
                  нэмүү өртгийн сүлжээ                     493,369.88         147,688.52     77%

                  2.4. Арьс ширний          641.058
                  нэмүү өртгийн сүлжээ                     519,904.44         121,154.16     81%
                  Нийт                      1,569.304      1,244,029.92       325,275.08     79%


               Дараах  зураг  2  ба  3  дээр  нийт  төсвийн  зарцуулалтыг  дэд  бүрэлдэхүүн  тус  бүрийн
               хүрээнд зарцуулсан үйл ажиллагааны төрлөөр хувиар харьцуулан харуулав.































                                                                                                 Page | 40
   40   41   42   43   44   45   46   47   48   49   50