Page 111 - 10_niigem_sudlal_Neat
P. 111
БҮЛЭГ
УЛС ТӨР
5
хууль нь çургаан бүлэг, 70 çүйлтэй бөгөөд уг хуулийн çүйл, çаалт бүр нь Ìонгол
улсын нийгэм, улс төр, çасаглалын харилцааны үндсийг хүний эрх, эрх чөлөөг
баталгаажуулах çамаар төрийн байгууламжийг тодорхойлж өгсөн. Ìонгол
улсын бүрэн эрхт байдал хэмээх нэгдүгээр бүлэгт төрийн байгууллагын үндсэн
çарчим, хэм хэмжээг тодорхойлон çааж өгчээ.
Çураг 5.3. Ìонгол улсын Үндсэн хууль (1992 он)
Эх сурвалж: Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
шинэ Үндсэн хуулийг ёсчилж байгаа нь. 1992 оны 1 сарын 13-ны өдөр
Үндсэн хуулийн гол çарчим бол төрийн эрх мэдлийг хуваарилах çамаар
иргэний эрх, эрх чөлөөг төрөөс хамгаалах явдал юм. Төрийн эрх мэдлийг
хэрхэн яаж хуваарилах тухай асуудал судлаачдын анхаарлыг татсаар ирсэн
бөгөөд үүнд Английн философич, улс төрийн çүтгэлтэн, либåралиçмын онолыг
үндэслэгчдийн нэг Ж.Ëокк, Францын философич, социологич, эрх мэдэл
хуваарилах онолыг үндэслэгч Ш.Ìонтåскьå нар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Ш.Ìонтåскьå (1689-1755). Францын философич,
социологич, эрх мэдэл хуваарилах онолыг үндэслэгч. Тэрээр
аливаа төрд гурван төрлийн эрх мэдэл орøдог гээд хууль
тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл, øүүх эрх мэдэл
гэсэн байдаг. “Õэрэв хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг
этгээдэд буюу байгууллагад нэгтгэвэл, эрх чөлөө хэрэгжихгүй
бөгөөд эçэн хаан болон хууль тогтоогчид дарангуйлагч
хуулийг тогтоож, хэрэгжүүлэх аюулд тулгарна. Түүнчлэн øүүх
эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдахгүй тохиолдолд
мөн эрх чөлөө үл орøино. Õэрэв øүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй
нэгдвэл, иргэдийн амьдрал, эрх чөлөө дур çоргын çолиос болж, øүүгчид
хууль тогтоогчид болно. Õэрэв øүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй
нэгтгэвэл øүүгчид дарангуйлагчид болох бололцоог бүрдүүлнэ гэж төрийн эрх
мэдэл хуваарилахын болон эс хуваарилахын үндсэн утга учир, үр дагаврыг
тодорхойлсон билээ.
Ж.Ëокк (1632-1704). Английн философич, улс төрийн
çүтгэлтэн, либåралиçмын онолыг үндэслэгч. Тэрээр дээд
çасаглал нь хоорондоо харилцан уялдаатай, харилцан үл
хамаарах гурван улс төрийн байгууллаас бүрдэх ёстой.
Õууль тогтоох çасаглал буюу парламåнт, øүүх-арми гэсэн
гол бүтэц бүхий гүйцэтгэх çасаглал, хаан болон сайд нар
багтдаг байгууллага буюу холбооны çасаглал эдгээр болно.
111