Page 29 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 29
бэлдмэл уулгасан бүлэг 1.4 дахин (1.27±0.26 / 1.73±0.66. Р≤0.01) стандарт бүлэг
2.5 дахин (0.68±0.01 / 1.73±0.66. Р≤0.01) бууруулж байна. Харин бөөрний эмгэг
загвар үүсгэснээс хойш 7 дахь хоногт хяналтын бүлгийн ийлдсэнд агуулагдах
креатинины үзүүлэлтийг харьцуулахад Нефрон-4 бэлдмэл уулгасан бүлэг 1.7
дахин (1.1±0.36 / 0.64±0.02. Р≤0.01), стандарт бүлэг 1.9 дахин (1.1±0.36 / 0.58±0.01.
Р≤0.01) бууруулж байна.
1.4
1.2
1
0.8 Креатинин (mg/dl) 14
хоног
0.6 Креатинин (mg/dl) 28
хоног
0.4
0.2
0
Эрүүл Хяналт Нефрон-4 Стандарт
График 2. Эмчилгээний 14 ба 28 хоног дахь ийлдэсний креатинины хэмжээ
Бөөрний үрэвслийн эмгэг загвар үүсгэсний 14 дахь хоногт хяналтын бүлгийн
ийлдсэнд агуулагдах креатинины үзүүлэлтийг харьцуулахад Нефрон-4 бэлдмэл
уулгасан бүлэг 1.2 дахин (0.69±0.2 / 0.45±0.009. Р≤0.01), бууруулж байна. Харин
бөөрний үрэвслийн эмгэг загвар үүсгэсний 28 дахь хоногт ийлдсэнд агуулагдах
креатинины хэмжээ хэвийн хэмжээнд хүрч, эрүүл хархны үзүүлэлттэй адилхан
байгаа нь бөөрний түүдгэнцэр болон сувганцарын үйл ажиллагаа илэрхий сайжирч
байгааг харуулж байна.
4.2.2. Шээгийн хэмжээг тодорхойлсон үр дүн
Туршилтын харханд бөөрний үрэвсэл үүсгэснээс хойш 3 дахь хоногт
хяналтын бүлгийн амьтдын шээгийн хэмжээг эрүүл бүлгийнхтэй харцуулахад 3.3
дахин (145.5±6.4 / 43.4±1.72. Р≤0.01) ихэсгэж байна.
Хүснэгт 2. Бөөрний үрэвслийн эмгэг загвар үүсгэсний дараах эмчилгээний 3, 7, 14, 28 дахь
хоногт ийлдэсний шээгийн үзүүлэх нөлөө
25