Page 27 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 27

Дөрөвдүгээр бүлэг. СУДАЛГААНЫ  АЖЛЫН ҮР ДҮН


                     4.1.  Нефрон-4 бэлдмэлийн хорон чанар бүхий үхүүлэх дундаж тунг (LD 50) –ыг
                     тодорхойлсон үр дүн.

                            Нефрон-4  бэлдмэлийн  хорон  чанар  бүхий  үхүүлэх  дундаж  тунг  LD50-ыг
                     тогтоохдоо  уг  бэлдмэлийн  1:10  харьцаатай  энгийн  хандыг    20-22  гр  жинтэй    60

                     толгой  шугамын бус цагаан хулганы сүүлний хураагуур судсанд 3 давталттайгаар

                     тарьж,  үхүүлэх  дундаж  тун  LD50-г  В.Б.Прозоровский  нарын    хурдавчилсан  аргаар
                     тодорхойлоход    LD50=2.15  гр/кг  байгааг  К.К.  Сидоровын  ангиллаар  хорон  чанар

                     бага  болохыг  тогтоолоо.
                     4.2.   Нефрон-4    бэлдмэлийн  бөөр  хамгаалах  үйлдлийг  биохимийн

                        үзүүлэлтүүдтэй холбон судалсан үр дүн


                            Сорилын  фармакологийн  практикт  бөөрний  үрэвслийн  эмгэг  загвар
                     үүсгэхдээ  аминогликозидын  бүлгийн  антибиотик  болох  Канамицин  сульфатыг

                     ашигладаг  билээ.  Энэ  эм  нь  хортой  тундаа  бөөрний  түүдгэнцрээр  ихээр  ялгарч,

                     сувганцраар эргэн шимэгдэхдээ бөөрний сувганцрын эсийн  плазмын мембранаар
                     нэвтэрч,  улмаар  лизосомыг  гэмтээснээр  түүдгэнцэр,  сувганцар,  завсрын  эдийн

                     хурц үрэвсэл үүсгэдэг шинж чанарт тулгуурлан явуулав.  Үүнд:

                       1-р бүлэг  эрүүл буюу бөөрний эмгэг загвар үүсгээгүй
                       2-р бүлэг хяналтын буюу бөөрний эмгэг загвар үүсгээд эмчилгээ хийгээгүй

                       3-р бүлэг буюу туршилтын бүлэг болох Нефрон-4 бэлдмэлээр эмчилсэн

                       4-р  бүлэг  бөөрний  эмгэг  загвар  үүсгээд  стандарт  буюу  “Нефрис“  бэлдмэлээр
                        эмчилсэн

                            Дээрх 4 бүлгийн амьтанд бөөрний үрэвслийн эмгэг загвар үүсгэсний дараа
                     эмчилгээний  3,  7,  14,  28  дахь  хоногуудад  үрэвслийн  эмгэг  жамын  явцыг  цусны

                     ийлдэст агуулагдах креатинин  (1-р хүснэгт), шээг (2-р хүснэгт), үлдэгдэл азот (3-р
                     хүснэгт), уургийн хэмжээ  (4-р хүснэгт) зэрэг үзүүлэлтүүдийн хөдлөл зүйг бүлэг тус

                     бүрээр харьцуулан тодорхойлов.









                                                                   23
   22   23   24   25   26   27   28   29   30   31   32