Page 22 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 22

Ийм  чөлөөт  язгуурын  тоонд  судлаачид  тосны  хүчлийн  язгуур  (ТХЯ  -  ауто

                     исэлдэлтийн  үед  үүсдэг)  болон  хүчилтөрөгчийн  идэвхтэй  хэлбэрүүдийг  (ХИХ)
                     оруулдаг  бөгөөд  хүчилтөрөгч  хэрэглэгч  биологийн  системд  ХИХ  (O2,  OH,  O2)  нь

                     ферментийн болон ферментийн бус замаар янз бүрийн ангижруулагчид харилцан
                     үйлчлэх  явцад  үүсч,  улмаар  мембраны  фосфолипидийн  β-байрлалд  байгаа

                     ханаагүй тосны хүчилтэй урвалд орж  тосны хүчлийн язгуурыг  үүсгэнэ [3.38].

                            Гуравдугаар бүлэг. СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ

                     3.1.   Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн


                            Судалгаандаа 2010 оны 10-р сард Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгаас
                     түүсэн  ННЦ-ийн  газрын  доод  хэсэг,  2011  оны  4-р  сард  Булган  аймгийн  Сэлэнгэ

                     сумын нутгаас түүсэн ХШУ-ын газрын дээд хэсэг,  ХБО-ын  газрын дээд хэсэг, 2011

                     онд  Улаанбаатар  хотын    ойролцоох  Гүнтийн  амаас  8-р  сард  түүсэн  Алирсын
                     газрын  дээд  хэсгийг  түүж,  зохих  журмын  дагуу  хатааж,  туршилт  судалгаандаа

                     ашиглав.
                            Туршилт  судалгаанд  Эм  судлалын  хүрээлэнгийн  Фармакологийн  секторын

                     виварт  нэг  төрлийн  хооллолт,  арчилгаанд  маллаж  байсан  180-250  гр  жинтэй
                     “Wistar” шугамын бус 144 толгойн цагаан харх, Balb/с шугамын бус 20-22 гр жинтэй

                     60 толгой цагаан хулгана ашиглав.

                            Эмгэг загвар үүсгэн, цусны ийлдсэнд креатинин, шээг, үлдэгдэл азот, уураг
                     зэрэг  үзүүлэлтийг  Итали  улсын  “HospiTex  Diagnostics”  фермийн  биохимийн

                     автомат  анализатораар  тодорхойлсон.  Судалгааны  ажлын  үр  дүнг  SPSS  16

                     программаар тооцов.
                            Туршилт  судалгааны  ажлыг  “Амьтан  ашиглаж  биоанагаахын  туршилт  хийх

                     тухай  олон  улсын  зөвлөмж”-ийн  дагуу  ёс зүйн  хэм  хэмжээг  баримтлан  арга  зүйн
                     дагуу хийж гүйцэтгэсэн болно.

                     3.2. Судалгааны ажлын арга зүй

                     3.2.1. Ургамлаас энгийн ханд бэлтгэх арга:  Нефрон-4 бэлдмэлийн  найрлаганд

                     орсон  ННЦ,  ХШУ,  ХБО,  Алирс  зэрэг  ургамлуудыг  Фармакопейн  арга  зүйн  дагуу
                     газрын  дээрх  хэсэг  болон  үндсийг  хольц,  шорооноос  цэвэрлэж  тус  тусад  нь






                                                                   18
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27