Page 19 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 19
Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийг нөхцөлдүүлэх гол хүчин зүйл нь
түүний нефрон гэмтэж, үйл ажиллагаа нь хямрах явдал юм. Үүнд:
Түүдгэнцрийн шүүрэл өөрчлөгдөх. Түүдгэнцрийн шүүрлийн хямрал
түүдгэнцэрийн шүүрэл багасах ба ихсэх гэсэн хоёр хэлбэрээр тохиолдоно.
Түүдгэнцрийн шүүрэл багасах шалтгаан, жам зүй. Бөөрний эд гэмтсэнээс
бөөрний хэвийн үйл ажиллагаатай нефроны тоо цөөрч шүүрэл ялгарал багасна.
Энэ хямрал бөөрний архаг дутагдал, цочмог явц бүхий гломерулонефритын үед
тохиолдоно.
Түүдгэнцрийн капилляр, суурийн мембраны бичил шүүлтэнд оролцох талбай
багассанаас шүүрэл буурна. Капиллярын хана гэмтэж үрэвсэх, дистрофи болж
хатуурал болох, бөөрний судас хатуурах, архаг явц бүхий гломерулонефрит,
пиелонефрит, чихрийн шижин, амилоидоз зэрэг өвчний үед тохиолдоно.
Бөөрний дотоод даралт ихсэх нь түүдгэнцрийн шүүрлийг багасгана. Энэ нь
шээс дамжин ялгарах замд механик саатал болсоноос бөөрний дотоод цусны
хөдлөл зүй болон Шумлянск-Боумены бүрээсний доторхи ихэсгэнэ. Бөөрний
тэвшинцэрт чулуу үүсэх, шээс дамжих гуурсны нарийсал өвчний үед тохиолдоно.
Түүдгэнцрийн шүүрэл багасах нь бөөрний бус шалтгаанаар үүсч болно.
Иймд цусны ерөнхий эзлэхүүн багасах, зүрх судасны дутагдал, бөөрний цусан
хангамжийн дутагдал үүсгэдэг өвчнүүд хамаарна.
Симпатик мэдрэлийн нөлөө хэт ихсэх, бусад хүчин зүйл үйлчилснээс түүдэгт
шүүрэл ялгарал багасна.
Түүдгэнцрийн шүүрэл үүсэх явц ихсэх шалтгаан, эмгэг жам Цусны сийвэнгийн
онкотик даралт, бөөрний түүдгийн артерийн онкос даралт багадах нь шүүлтүүрийн
даралт нэмэгдэх явцыг нөхцөлдүүлж, түүний шүүрэл үүсэлтийг ихэсгэнэ. Энэ нь
элэгний дутагдал, өлсгөлөн, шээсээр уураг ихээр ялгарах зэрэг тохиолдлуудад
үүснэ. Халдвар, харшил, хордлогын гаралтай үрэвсэлт өвчний улмаас гистамин,
кинин зэрэг медиатор бодисууд ихээр үүсэж, түүдгэнцрийн капиллярын хана,
суурийн мембраны нэвчилтийг ихэсгэн шүүрэл үүсэлтийг нэмэгдүүлэх шалтгаан
болдог.
Бөөрний судасны мэдрэл-дааврын зохицуулга алдагдсанаас шүүрэл ихэснэ.
Катехоламин, простогландин, ангиотензин, вазопрессин, кинин зэрэг бодисууд
15