Page 14 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 14

Монгол орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол-дагуурын

                     дүүрэгт  хээрийн  ургамалжил  бүхий  энгэр,  голын  элст  хөндий,  мөлгөр  хайргатай
                     газар, ойн захаар ургана.

                     Химийн  бүрэлдэхүүн:    Газар  дээрх  хэсэгт  0,27%  алколойд,  0,8%  флавонойдтой.

                     Мөн     пиноцембрин,      7-гидроксифлавонон,         7-метоксифлавонон,        5-гидрокси-7

                     метоксифлавон  зэрэг  анхилуун  бодис,  хризин,  робин  зэрэг  алкалойд  буйг
                     монголын эрдэмтэд тодорхойлсон байна (С.Пүрэвсүрэн нар, 2002).

                     Уламжлалт ба орчин үеийн анагаах ухаанд хэрэглэхүй:

                            Ургамлын  фармакологийн  үйлдлийн  судалгааг  явуулж  тус  ургамалд

                     агуулагдах нийлбэр полисахарид нь дархлаа сэргээх үйлдэл үзүүлдгийг тогтоож, уг
                     үйлдлийн механизмыг 3 эсийн (макрофаг, Т-лимфоцит, В-лимфоцит) хоршилт үйл

                     ажиллагаатай холбон тайлбарласан байна (П.Болормаа, 1996).
                            Дархлаа идэвхжүүлэх үйлдэлтэйг тогтоосноор, 1998 онд хуурмаг булчирхайт

                     ортуузын  найрлагатай  амны  хөндий  ба  салст  бүрхүүл  улайх,  уруулын  эдийн

                     халдварт  болон  халдваргүй  үрэвсэл,  шүдний  орчмын  эдийн  болон  буйлны
                     үрэвслийг  анагаах,  сэргийлэх  зориулалттай    хэрэглэгддэг  "Дентамон"  элексирийг

                     гарган  авч  анагаах  ухааны  практикт  нэвтрүүлжээ  (М.Амбага,  2001).  Мөн  гүйлсэн
                     булчирхайн үрэвслийг эмчлэх үйлдэлтэй "Тонзилмон" эмийн бэлдмэлийг бүтээсэн

                     байна  (М.Амбага, 2008).

                            Монголын эрдэмтэд энэ ургамлын химийн болон фармакологийн судалгааг
                     явуулж үр дүнг нь үндэслэн биеийн дархлал сэргээх чадалтай “Ортуузин” гэдэг эм

                     бүтээсэн байна [7. 9. 10. 12. 19. 29].
                     2.5.   Бөөрний бүтэц,  үйл ажиллагаа

                            Бодис  солилцооны  эцсийн  бүтээгдэхүүн,  тэжээлийн  үлдэгдэл,  гадны
                     гаралтай бодис, илүүдэл ус давс зэргийг ялгах эрхтэн нь бөөр, хөлсний булчирхай,

                     уушги, гэдэс зэргээр биеэс гадагшилна. Үндсэн ялгагч эрхтэн нь бөөр бөгөөд бусад

                     олон талын үйл ажиллагаа явуулна. Үүнд:
                       Бие махбодийн шингэний хэмжээг зохицуулна.

                       Цусны судасны осмос даралт, ионы найрлага, хүчил-шүлтийн тэнцвэр барих.

                       Уураг, өөх, нүүрс-ус, амин дэм, эрдэсийн солилцоог зохицуулах.




                                                                   10
   9   10   11   12   13   14   15   16   17   18   19