Page 13 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 13

морфологийн  онцлог,  тархац,  нөөц,  химийн  талаар  В.И.Грубов,  Ц.Жамсран,

                     Н.Өлзийхутаг, Ч.Санчир, У.Лигаа, Г.Даандай, М.Дэлгэрмаа зэрэг судлаачид судлан
                     тодорхойлсон  байна.  Манай  оронд  алирсны  тархац  нөөцийн  судалгааг  У.Лигаа,

                     Ц.Цээбат,  Я.Чойжилсүрэн  нар  1974  онд  Монгол  улсын  алирсны  нөөцийг
                     тодорхойлж,    1986  онд  БНМАУ-ын  самар,  жимсний  атлас  бүтээлд  оруулан

                     хэвлүүлжээ    [12. 19. 21. 22. 23. 29. 35. 36].
                        Алирсны навчны бэлдмэл нь хоруу чанар багатай. Аливаа медиатороор өдөөн

                     үүсгэсэн  үрэвслийн  эсрэг  идэвхитэй  нөлөөлөхийн  хамт  зүрхний  хэмнэлийг

                     цөөрүүлж, ховдлоор сэрэл дамжихуйг удаашруулж, төв мэдрэлийн тогтолцооны их
                     тархины  бор  давхарганд  саатуулах  нөлөө  үзүүлэн  тайвшруулдаг  ба  шээс  хөөх

                     өндөр  үйлдэлтэйн  дээр  шээсэнд  байх  натрийн  ионыг  ихэсгэж,  калийн  хэмжээнд
                     нөлөөлдөггүйг  (Халиун,  2000),  эм  зүйн  судалгаагаар  илрүүлжээ.  Монгол  оронд

                     ургадаг  алирсны  навчинд  7,1%-ийн  арбутин  агуулагдаж  байгааг  фитохимийн
                     судалгаагаар илрүүлжээ  (Г.Даандай, С.Хандсүрэн нар).


                     2.4.  Хуурмаг  булчирхайт  ортууз  (Oxytropis  pseudoglandulosa  Gonttsch.)-ын
                                                                 гадаад шинж , тархалт, хэрэглээ


                                                                        Хуурмаг  булчирхайт  ортууз  буюу
                                                                 дагш  нь  10-25  см  өндөр,  олон  наст  өвслөг

                                                                 ургамал. Газар дээрх бүх хэсэг нь шүүсэвч

                                                                 олонтой.     Навч     нь    уртаараа     цэцгийн
                                                                 сумтайгаа  бараг  тэнцүү,  шаргал  ногоон,

                                                                 залуу  байхдаа  сагсгардуу  үслэг  байснаа
                                                                 хожим  үс  нь  сийрэгжсэн  байх  юмуу  бараг

                     нүцгэрсэн байдаг. Навчинцар нь мохоо гонзгойвтор, 4-15 мм урт, 1-3,5 мм өргөн,
                     ихэвчлэн  8-10  мм  урт,  2  мм  өргөн.  Цэцэгт  сум  нь  цэх,  бэх,  гүрвэн  судлархаг,

                     голчоороо  1,5-3,5  мм,  шүүслэг бөгөөд  урт  сийрэг  үслэг, баг  цэцгийн  угийн  хэсэгт

                     цагаан ноослог байх нь цөөн бус. Баг цэцэг нь гонзгойвтор, 1,5-3,5 см урт, орог бор
                     өнгөтэй байдаг.










                                                                   9
   8   9   10   11   12   13   14   15   16   17   18