Page 16 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 16
мембранаар чөлөөтэй нэвтэрнэ. Түүдгэнцэрийн фильтрац дахь ийм бодисуудын
төвшрүүлэг /концентрац/ цусны сийвэнтэй адил байдаг.
Суурийн мембран: Протеингликан гелээс тогтоно. Харьцангуй том молекул
нэвтрүүлэх ба жижиг молекулуудын ихэнх нь суурийн мембранаар нэвтэрдэг ч
ихэнх нь буцаж ордог. Ер нь 8 нм-ээс том молекулуудыг нэвтрүүлэхгүй. Мөн
түүнээс арай жижиг хэсгүүд нь протеингликаны хасах цэнэгээс болоод нэвтэрч
чаддаггүй.
Хялгасан судасны дотор хөхөлжит эс: 70-90 нм диаметртэй зөгийн үүр шиг
эсүүд. Өөр дотор хөхөлж эсүүдийг бодвол нэвчих чанар өндөр. Гэхдээ цусны
эсүүдийг нэвтрүүлж чадахгүй.
Түүдгэнцрийн гэр буюу Шумлянск-Боумений бүрээс: Хоёр давхаргаас тогтох ба
гадаад давхарга нь ердийн хучуур эс, дотоод давхарга нь түүдгэнцрийн хялгасан
судсуудыг ороосон хөлөн эсүүд байдаг. Түүдгэнцрийн хялгасан судаснаас
шүүгдэж, орж ирсэн шингэнийг түүдгэнцэрийн шүүлтүүр (анхдагч шээс) гэх ба хоёр
давхаргын дундах хөндийд цуглуулж байгаад бөөрний сувганцарт урсгаж оруулна.
Сувганцар нь ойрын сувганцар, генлийн гогцоо, холын сувганцар, цуглуулах
суваг, хэмээх 4 хэсгээс тогтох ба нийт уртын хэмжээ нь 35-55 мм байна.
Ойрын сувганцар: Уг эсийн онцлог нь сойзны үс мэт бүтэц үүсгэн
хөндийрүүгээ харсан олон бичил ургацаг үүсгэнэ. Боуманы хөндийнөөс анхдагч
шээс орж байгаа хэсэг юм. Эсүүд нь митохондри ихтэй учир хурдан идэвхтэй
шимэгдэлт явагдана.
Генлийн гогцоо нь уруудах хэсэг, нарийн ба өргөн хэсэг, өгсөх хэсэг гэсэн
хэсгүүдтэй. Энд усны идэвхтэй эргэн шимэгдэлт явагдана. Мөн генлийн гогцоо,
завсрын эдийн хооронд шээс өтгөрүүлэх үйл ажиллагаа явагдана.
Холын сувганцар нь Генлийн гогцооны өргөн хэсгийн үргэлжлэл ба энд
усны эргэн шимэгдэлт явагдахад гормон (альдостерон, вазопрессин) фермент
оролцоно.
Цуглуулах сувганцар нь куб, цилиндр хучуур эдээр хучигдсан, усыг сайн
нэвтрүүлдэг.
12