Page 11 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 11

2.2.  Хос  шивүүрт  улааганы  (Ribes  diacanthum  Pall)гадаад  шинж,  тархалт,
                     хэрэглээ

                                                                          Хос  шивүүрт  улаагана  буюу  тэхийн

                                                                  шээг  нь  өтгөн  мөчир  бүхий  хос  өргөстэй,
                                                                  1м  хүртэл  өндөр  ургадаг  сөөг  ургамал.

                                                                  Навч ромборхуу болон өнгөн хэлбэртэй, уг
                                                                  нь  шаантагархуу  юмуу  дугуйдуу.  Цэцэг

                                                                  жижиг  цайвар  шаргал  өнгөтэй,  шилбэ  нь

                                                                  дунд  хэсэгтээ  үетэй,  цомирлогийн  илтэс
                                                                  нүцгэн,  олон  цэцэгтэй  боловч  цацаг

                                                                  богинотой,  жимс  нь  улаан  жижигхэн
                                                                  байдаг.

                        Монгол  орны  ургамал  газар  зүйн  Хэнтий,  Хангай,  Монгол  дагуур,  Хянган,

                     Дорнод Монголын дүүргүүдэд уулын чулуутай өвөр энгэр, хормой, хад, асга, голын
                     хөндийн элстэй хэсгээр ургана.

                     Химийн  бүрэлдэхүүн:  Мөчирт  0,1-0,4%  флавонт  бодис,  каротин,  квертецин,
                     даксифолин, мирицетин, Р витамин, жимсэнд нийт чихэрлэг 506 мг%, каротинойд

                     50 мг%, навчинд С витамин, 355 мг% агуулагдана. Навчинд аргаах бодис 14,7%,

                     флавонойд  18,16%,  кумарин  3,31%,  мөчрөнд  аргаах  бодис  5,37%,  флавонойд
                     9,18%, кумарин 0,86% агуулагдаж байгааг илрүүлсэн байна [32].

                     Уламжлалт  ба  орчин  үеийн  анагаах  ухаанд  хэрэглэхүй:  Уламжлалт  анагаах
                     ухаанд  навч  жимстэй  мөчрийн  оройн  хэсгээс  бэлтгэсэн  хандыг  судасны  ханыг

                     бэхжүүлэх,  нэвчимтгий  чанарыг  бууруулах  зорилгоор  мөн  шээлгэх,  шээс
                     дамжуулах замын эмгэгийн үед үрэвсэл намдаах зорилгоор хэрэглэнэ.

                            Монгол эмч эрдэмтэдийн зохиосон “Бираага-5” жорын найрлаганд орж бөөр

                     шээсний  замын  эмгэг,  шээс  хоригдох,  хавагнах,  цустай  шээс  зэргийг  анагаахад
                     хэрэглэдэг байна [7. 12. 19. 21. 22. 23. 29].











                                                                   7
   6   7   8   9   10   11   12   13   14   15   16