Page 12 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 12

2.3. Алирс (Vaccinium vitis idaea L.)-ны гадаад шинж, тархалт, хэрэглээ

                                                                         Алирс  нь  салаалсан  шулуун  иштэй,

                                                                     мөлхөө  үндэслэг  иштэй  30  см  хүртэл
                                                                     өндөр  ургадаг  мөнх  ногоон  сөөгөнцөр

                                                                     ургамал.  Навч  зууван  хэлбэртэй,  бүтэн

                                                                     захтай,     богино     бариултай,      зузаан
                                                                     арьсархаг  навчис  нь  ишиндээ  цувраа

                                                                     байрлана.  Навчны  дээд  тал  нь  хар
                                                                     ногоон гялтганасан өнгөтэй байхад доод

                                                                     тал нь ногоон өнгөтэй бор цэгтэй байна.

                            Цэцэг  богино  шилбэтэй,  цэцгүүд  нь  4-8-раа  нийлж,  оройн  цацаг  баг  цэцэг

                     үүсгэдэг.  Өвөрмөц  тааламжтай  үнэртэй.  Цомирлог  4,  салангид,  дэлбээ  ягаавтар
                     өнгийн  хонхон  хэлбэртэй.  Үр  жимс  нь  олон  үртэй  бөөрөнхий,  улаан  өнгөтэй

                     гялалзсан шүүслэг жимс. Үр нь хагас саран хэлбэртэй, улаан бор өнгөтэй.

                            Монгол  орны  ургамал  газар  зүйн  Хөвсгөл,  Хэнтий,  Хангай,  Монгол-дагуур,
                     Хянган зэрэг тайгын бүсийн шилмүүст ба холимог ойд ургана.

                     Химийн  бүрэлдэхүүн:  Алирсны  навчинд  фенолт  гликозид  арбутин  9%  хүртэл
                     агуулагдана. Мөн метиларбутин, ликопин, урсол, дарсны, хинины хүчлүүд, танин,

                     гиперозид ба бусад флавонойдууд агуулагдана. Үр жимсэнд нь сахар 12% хүртэл

                     витамин  С,  каротин,  органик  хүчлүүд  үрэнд  нь  линолены  ба  линолены  хүчлээс
                     тогтсон өөх тос 30% хүртэл агуулагдана.

                     Уламжлалт ба орчин үеийн анагаах ухаанд хэрэглэхүй:  Алирсны навчыг анагаах
                     ухааны практикт шээлгэх, үрэвслийн эсрэг үйлдэлд нь үндэслэн дотуур хэрэглэхэд

                     түүнд  агуулагдах  арбутин  нь  биед  задарч  гидрохинон  нь  үрэвсэл  намдаах,
                     шээлгэх,  давсаг, бөөр,  шээсний  цорго  зэрэг  шээсний  замын  үрэвсэлт  өвчнүүдийг

                     анагаах үйлдэлтэй. Амьсгалын дээд замын өвчин, ходоодны хүчил багасгах, элэг

                     цөс, үе мөч, уушиг, бөөр, давсагны үрэвсэл болон бие махбодод витамин дутагдах
                     үед хэрэглэнэ.

                            Монгол  уламжлалт  анагаах  ухаанд  үүнийг  гү-шү-зи-ма  гэж  нэрлэн  эмэнд
                     хэрэглэдэг  (Хайдав,  Чойжамц,  1965).  Монгол  оронд  алирсны  биологи,





                                                                   8
   7   8   9   10   11   12   13   14   15   16   17