Page 15 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 15

  Артерийн  даралт,  цус  төлжилт,  электролитийн  тэнцвэрт  байдлыг  зохицуулах

                        биологийн идэвхит бодисуудыг нийлэгжүүлнэ.
                     Бөөрний  бичил  бүтэц:    Бөөр  нь  нарийн  зохион  байгуулалт  бүхий  холтослог  ба

                     тархилаг  давхраанаас  тогтоно.  Холтослог  давхраа  нь  холбогч  эдийн  капсулын
                     доор  байрлах  ба  бөөрний  биенцэр,  ойрын  тахир  сувганцар,  холбох  суваг,

                     цуглуулах цоргоны холтослог бодисын хэсэг орно.
                            Холтослог  давхаргын  эд  нь  тархилаг  давхаргын  эд  рүү  цацраг  хэлбэрээр

                                                                              хошууран орсон байх бөгөөд энэ

                                                                              бүтцийг  бөөрний  багананцарууд
                                                                              гээд    тархилаг     давхарга     нь

                                                                              пирамидуудад хуваадаг.

                                                                                     Пирамидын  оройн  хэсэг
                                                                              нь дотогш, суурь хэсэг нь гадагш

                                                                              чиглэсэн  байх  ба  оройн  хэсгийг
                                                                              нягт  холбох  эд  бүрхэж  бөөрний

                                                                              аяганцар       бүтцийг      үүсгэнэ.
                     Жижиг аяганцар руу ордог оройг хөхлөг гэнэ.

                            Тархилаг  бодист  генлийн  гогцооны  тархилаг  бодисын  хэсэг,  цуглуулах

                     цоргоны тархилаг бодисын хэсэг орно.
                     Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон  Нефрон нь судсан түүдгэнцэр,

                     түүдгэнцрийн гэр буюу Шумлянск-Боумений бүрээс, тахир сувганцруудаас бүрдэнэ
                     [18].

                             Судсан түүдгэнцэр нь өөр хоорондоо торон сүлжээ бүхий хялгасан судасны
                     гогцооноос  тогтсон  түүдгэнцэр  бөгөөд  энэ  нь  цэвэршүүлэх  тогтолцоогоор

                     /диализирующий        систем/      ажиллах      нөхцлийг      бүрдүүлдэг.      Түүдгэнцрийн

                     шүүлтүүрийн  үүрэг  гүйцэтгэх  хялгасан  судасны  хана  нь  хучуур  эс,  суурийн
                     мембран, дотор хөхөлж эс хэмээх 3 давхаргаас тогтоно.

                            Түүдгэнцрийн  хучуур  эс:  Түүдгэнцрийн  хөлөн  эсүүд  гэж  нэрлэдэг.  Өөрөөр

                     хэлбэл булцуут биетэй эс нь хэд хэдэн гартай. Гар болгон нь жижиг салаатай ба
                     энэ салааг хөл гэх ба эдгээр хөлнүүд нь хялгасан судсуудыг ороож бие биетэйгээ

                     холбогддог.  Энэ  нь  30  нм  хэмжээтэй  тул  түүнээс  бага  хэмжээтэй  молекул



                                                                   11
   10   11   12   13   14   15   16   17   18   19   20