Page 20 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 20
үүсэж бөөрний түүдгэнцрийн артерийн судасны тонус өөрчлөгдөн шээсний гарцыг
нэмэгдүүлнэ.
Сувганцрын үйл ажиллагаа өөрчлөгдөх. Анхдагч шээс бүрээсний
хөндийгөөс сувганцарын хөндийд орж түүгээр урсан өнгөрөх явцдаа найрлагын
ихэнх хэсэг нь буцаж шимэгдэж цусандаа ордог.
Сувганцарт буцаж шимэгдэх ерөнхий шалтгаан нь: Үрэвсэл, хорт бодисын
нөлөө, бөөрний цусан хангамж хямрах зэргээс болж сувганцарын хананы эсийн
бүтэц алдагдан гэмтэх.
Анхдагч шээснээс буцаж шимэгдэх бодисын хэт агууламжаас ферментийн
чадвар туйлдах. Ферментийн идэвх сулрах ялангуяа удамшлын шинжтэй
ферментийн дутмагшил, ферментийн идэвх янз бүрийн бодисоор дарангуйлагдах.
Бөөрний нефроны бүх хэсэг, завсрын эд, судас зэргийг бүхэлд нь хамарсан
үрэвсэлт өвчнийг ерөнхийд нь нефрит гэж нэрлэдэг. Эдгээрийн дотор хамгийн
түгээмэл тохиолддог өвчний нэг нь гломерулонефрит юм. Гломерулонефрит нь
халдвар харшлын гаралтай түүдгэнцэрийн үрэвсэлт өвчин юм. Пиелонефрит нь
өвөрмөц биш халдварын гаралтай бөөрний эд, түүний тэвшинцрийн салст бүрхүүл
болон завсрын эдийн үрэвсэлт өвчин юм. Шээсний найрлагад байх органик ба
органик бус бодисоос тогтсон чулуу бөөрний эдэд хуримтлагдахыг бөөрний чулуу
үүсэх өвчин гэнэ. Бөөр бодис солилцооны бүтээгдэхүүнийг цуснаас цэвэрлэх,
цусны сийвэнгийн бүрэлдэхүүнийг тогтмол байлгах буюу гомеостазыг барих
чадваргүй болохыг бөөрний дутмагшил гэнэ [1. 17].
2.7. Бөөрний эмгэг загвар, түүний механизм
Судлаачид бөөрөнд эмгэг загварыг төрөл бүрийн аргуудаар үүсгэдэг байна.
Түүний дотроос антибиотикийн төрлийн эм, хүнд металлын давсуудаар үүсгэдэг
арга нь сүүлийн үед эм судлалын практик, судалгаанд өргөн хэрэглэгдэж байна.
Бөөрний өвчний эмгэг загварыг үүсгэхдээ канамициныг шээсэнд агуулагдах уураг,
шээсний ерөнхий хэмжээ, шээсний шүүлтүүрийн хурд, ийлдсэнд болон шээсэнд
агуулагдах креатинины концентрацийн ялгавраар авахын зэрэгцээ ийлдсэнд
креатинин, шээг, үлдэгдэл азот, азотын концентраци болон гистоморфологийн
зураглал зэрэг үзүүлэлтүүдийг авна. Уг арга зүйн онолын үндэс нь
аминогликозидийн бүлгийн антибиотик болох канамицины молекул нь
16