Page 21 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 21

түүдгэнцэрээр ялгаран, проксималь сувганцар дахь авууруудтай  холбогдон дахин

                     шимэгдэлтэнд  орохдоо  сувганцарын  эс  дотор  нэвтэрч,  лизосомийг  гэмтээдэг  нь
                     түүний бөөр гэмтээх үйлдлийн гол механизм юм.

                            Бөөрний  эмгэг  жамын  шугам  дээр  ӨХИП,  хүчилтөрөгчийн  идэвхитэй
                     хэлбэрийн  үүсэлт  нэмэгдэх,  гломерул  аппарат,  шүүрүүлэгч  мембраны  задрал

                     эрчимжих,  лизосомын  гаралтай  эс  задлагч  ферментүүд  идэвхижих,  нейтрофиль
                     эсүүд  идэвхжин,  тэдгээрээс  никотинаминадениндинуклеотид  оксидаза,  протеаза

                     зэрэг  хүчтэй  ферментүүд  ялгаран,  мембраны  гэмтэл  цооролт  нэмэгдэх,  цус

                     задлагч  трептококкийн  эсрэг  чиглэгдсэн  эсрэг  бие  буюу  антистрептолизин,
                     "стрептококк+эсрэг  бие+хавсрага"  хэмээх  дархлааны  цогц  үүсч,  тэдгээр  нь

                     аутоантиген  чанартай  болж  хувирсан  капсулын  суурин  мембраны  эсрэг  болон
                     түүдгэнцрийн сувганцрын суурин мембраны эсрэг чиглэгдсэн аутоиммун урвалаар

                     зөөгдөх,  мөн  үрэвсэл  үхжлийн  эсрэг  үйлдэлтэй  эндоген  гормоны  нийлэгжилт
                     зөөгдөлт сулрах, витамин антиоксидант нэгдлүүдийг зөөж байдаг [38. 47].


                     2.8.   Өөхний хэт исэлдэлтын талаарх ерөнхий ойлголт

                            Өөхний хэт исэлдэлт нь хөхтөн амьтдын бүх эд, эрхтэн эсэд байнга явагдаж

                     байдаг  процесс  бөгөөд  хэвийн  төвшинд  баригдаж  байгаа  үед  нь  тосны  ханаагүй
                     хүчлийн  хэт  исэлдэлт  бүтээгдэхүүний  оролцоотойгоор  простагландин  нийлэгжих,

                     холестерины  гидроперекись  үүсч  стеройд  гормон  нийлэгжих,  микросомын
                     мембраны  ферментүүдийн  идэвх  зохицуулагдах  зэрэг  бие  махбодид  зайлшгүй

                     шаардлагатай үзэгдлүүд явагдана.
                            Уг  үзэгдлийг  өөхний  хэт  исэлдэлт,  өөхний  бодисын  чөлөөт  язгуурт  хэт

                     исэлдэлтийн  (ӨБЧЯХИ)  процесс  гэсэн  хоёр  үндсэн  хэлбэрээр  томъёолон

                     илэрхийлдгийг  ӨБЧЯХИ  гэдэг  нэршилт  нь  энэ  процессын  биофизик,  биохимийн
                     үндэс,  шатлалыг  илүү  тод  тусгаснаараа  онцлог  талтай  юм.  Учир  нь  мембранд

                     явагдах  өөхний  хэт  исэлдэлтийн  процесс  нь  "чөлөөт  язгуур  гинжин  урвалын
                     хэлбэр"-ээр  сэдээгдэж,  хүчилтөрөгчтэй  холбогдсон  хэлбэрээр  явагддаг  зүй

                     тогтолтой  болохоор  уг  процесс  явагдах  зайлшгүй  урьдчилсан  нөхцөл  нь  чөлөөт

                     язуур анхдагчаар үүсэх явдал гэж үздэг.







                                                                   17
   16   17   18   19   20   21   22   23   24   25   26