Page 18 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 18
Буцаж шимэгдэх шат: Шумлянскийн бүрээсэнд орсон анхны шээс
сувганцараар урсан өнгөрөх явцдаа ихэнх хэсэг нь найрлагандаа байх зарим
бодисынхоо хамт буцаж шимэгдэн цусандаа ордог. Үүний үр дүнд анхдагч
шээснээс хоёрдогч шээс буюу жинхэнэ шээс үүснэ. Хоногт биеийн жингийн 1кг
тутамд 2-2.5 л анхдагч шээс үүсдэг боловч зөвхөн 1% орчим нь жинхэнэ шээс
болон биеэс зайлуулагдана.
Анхдагч шээснээс эргээд бүрэн шимэгддэг бодисуудыг ялгагдах заагтай
бодисууд гэнэ. Харин инсулин, шээг, шээсний хүчил, сульфат гэх мэт зарим бодис
буцаж бүрэн шимэгддэггүй тодорхой хэсэг нь шээстэй хамт гадагшилдаг тул эдгээр
бодисуудыг ялгагдах зааггүй бодис гэнэ. Бөөр мочевин, аммиак, креатин, шээсний
хүчил зэрэг уургийн солилцооны бүтээгдэхүүнийг шээстэй хамт биеэс зайлуулахад
чухал үүрэгтэй [26].
2.6. Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх ерөнхий шалтгаан
Ерөнхий ба бөөрний цусны эргэлтийн хямрал. Цусны ерөнхий эргэлтийн
хямралд судасны чангарал өөрчлөгдөх, артерийн даралт ихсэх ба багасах, цочмог
ба архаг явц бүхий цус алдалт, цус багадах өвчин, цусны эзэлхүүний өөрчлөлт,
мөн бөөрний эдэд шигдээс үүсэх, хураагуур судасны цус ихдэл, цус тогтонгошил
болох зэрэг бөөрний судасны эмгэг багтана.
Бөөрний паренхимын эдийг гэмтээх хүчин зүйлүүд: Нян, вирусээр
үүсгэгдсэн халдварын гаралтай үрэвсэлт өвчнүүд-гломерулонефрит, пиелонефрит,
бөөрний сүрьеэ, бөөрний дутагдал, химийн бодисууд-хар тугалга, мөнгөн ус,
мышъяк, сульма, мөн антибиотик, сульфаниламид, диуретик зэрэг эмийн
бодисууд, цацраг идэвхит туяа, радио идэвхит задрал, мөн хэт даарч хөрөх,
бөөрний бэртэл, өндрөөс унах, цохигдох зэрэг механик шалтгаан ч хамаарагдана.
Бөөрний цуллагийн эдийг гэмтээх шалтгаанд бодисын солилцооны ужиг явц бүхий
хямрал, бөөрний чулуу үүсэлт, бөөрний эдийн хавдар зэрэг байж болно.
Шээс дамжуулах замын үрэвсэлт өвчнүүд: Давсагны ба шээс дамжуулах
сувгийн үрэвсэл, чулуу үүсэх, хавдар, эдийн гэмтэл үүсгэх шалтгаан болно.
Бөөрний үйл ажиллагааны мэдрэл, шингэний тохируулга алдагдах. Удамын
ба төрөлхийн гаралтай зарим фермент дааврын дутагдал, мембраны гэмтэл
хамаарна [17.27.37].
14