Page 26 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 26
3.2.6. Бөөрний эдийн МДА-г тодорхойлох арга: Цагаан хархны бөөрийг
цусгүйжүүлэн трис HCI-ийн буферт 5%-иар бэлтгэж, дээр нь өдөөгч болгон
FeSO4*7H2O 0.05 мл, аскорбат 0.05 мл хийж, 0, 30 минутанд триметины бүрдлийн
хэмжээг 535 нм-т гэрлийн шингээлтийг хэмжих аргаар МДА-ын концентрациар
тодорхойлов (И.Д.Стальная, 1977).
3.2.7. Шээс хөөх үйлдлийг тодорхойлох арга: Нефрон-4 бэлдмэл уулгахаас 40
минутын өмнө бүх бүлгийн хулгануудад давсны изотоник уусмалаас 0.5 мл/20гр
тунгаар тооцон уулгаж, бие махбодын шингэний ачааллыг нэмэгдүүлэв. Нефрон-4
бэлдмэлийг 0.3мл/20гр тунгаар, хяналтын бүлэгт адил хэмжээний нэрмэл ус
уулган, шээсийг 5 цагийн турш хэмжээст хуруу шилэнд цуглуулан авч, цаг тутамд
гаргасан шээсний хэмжээг Трейндленбургийн аргаар хяналтын бүлэгтэй
харьцуулан тодорхойлов.
3.2.8. Бөөрний бичил бүтцийн өөрчлөлтийг тодорхойлох арга: Бөөрнөөс
авсан дээжээ 10%-ийн саармагжуулсан формалины уусмалд хийж 24-48 цаг
бэхжүүлэв. Дээжээ бэхжүүлсний дараа бэхжүүлэгч уусмал болон тундаснаас бүрэн
цэвэрлэхийн тулд 12-24 цагийн турш крантны урсгал усаар угаав. Дээжнүүдээ
усгүйжүүлэх, тосгүйжүүлэх зорилгоор 40-100%-ийн этилийн спиртүүдэд 6-12 цагаар
0
6 удаа дамжуулсны дараа 37 C-ын термостатанд бэлтгэсэн спирт, формалины
уусмалд 12 цаг байлгаж, парафинд дээжээ цутгаж, царцаасны дараа чарган
микротомоор 4 микроны зузаантайгаар зүснэ. Зүссэн дээжээ энгийн будгийн
аргаар /гематоксилин-эозин/ будаж, бичил бэлдмэлээ 40-400 дахин өсгөн харж, үр
дүнг гаргав.
22