Page 10 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 10

Бүтээлийн  үр  дүнг  9  хүснэгт,  17  график,  21  гэрэл  зургаар  үзүүлж,  ишлэл

                     татсан 44 хэвлэл бүхий 59 хуудсанд багтаан, монгол хэлээр бичсэн болно.

                                             Хоёрдугаар бүлэг.  ХЭВЛЭЛИЙН ТОЙМ

                     2.1. Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia)-ын гадаад шинж, тархалт,

                     хэрэглээ
                                                                              Энэ  нь  цахилдгын  овгийн  олон

                                                                       наст өвслөг ургамал. Ороолтын навчис
                                                                       шовх  үзүүртэй,  5-8  см  урт,  цэцгийн

                                                                       шилбэтэйгээ      бараг    тэнцүү.    Цэцэг

                                                                       цайвар  хөх  юмуу,  нил  өнгөтэй  бөгөөд
                                                                       цэцгүүд  дэгнүүлээсээ  дөнгөж  цухуйж

                                                                       хосоор  байрлана.  Цэцгийн  шадар
                                                                       эрхтний  хоолой  8  см  урт,  нарийн

                                                                       утсархуу дэлбэнгээсээ 1.5-2 дахин урт.

                                                                       Хонхорцог  нь  2.5-4  см  урт,  зууван
                     хэлбэртэй, богино шонтонтой.

                            Монгол орны ургамал газар зүйн Монгол-Алтай, Дорнод монгол, Их нуурын
                     хотгор, Олон нуурын хөндий, Дорнод говь, Говь-Алтай, Зүүнгарын говийн дүүрэгт

                     элс, хайргатай цөлийн хээрт ургана.

                     Химийн  бүрэлдэхүүн:    Үндсэнд  нь  5.2.3-тригидрокси-6.7-метилендиоксифлавон,
                     5.2-дигидрокси-6.7-метиленедиоксифлавин,             5.2.3-тригидрокси-7-метоксифлавон,

                     3.5.3-  тригидрокси-7.2-диметоксифлавон  зэргийг  агуулдгийг  монгол,  японы
                     эрдэмтдийн  судалгаагаар  тогтоожээ.  Үрэндээ  линолын  хүчил  (63,9%),  олейны

                     хүчил агуулдаг (Цэвэгсүрэн 1998).
                     Уламжлалт ба орчин үеийн анагаах ухаанд хэрэглэхүй:  Нарийн навчит цахилдаг

                     нь бөөрний халуун, шээс хаагдах, бөөрний шар ус зэрэг өөртөө харших урвалын

                     үйлдэлтэй байж  болох  эмгэгийн  үед  хэрэглэж  ирсэн бөгөөд орчин  үеийн  анагаах
                     ухаанд  нарийн  навчит  цахилдагны  үндэс,  үндэслэг  ишнээс  полифенолт  нэгдэл

                     бүхий “Нефромон” эмийг манай эрдэмтэд гарган авсан байна [7. 12. 19. 21. 22. 23.
                     28. 29. 33].





                                                                   6
   5   6   7   8   9   10   11   12   13   14   15