Page 8 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 8

бөөр хамгаалах фармакологийн үйлдлийг тогтоосноор судалгааны ажлын шинэлэг

                     тал болно. Үүнд:
                     1.  Нефрон-4  бэлдмэл  нь  өөхний  хэт  исэлдэлтийн  процессыг  дарангуйлах  хүчтэй

                        антиоксидант үйлдэлтэй болохыг тогтоолоо.
                     2.  Нефрон-4 бэлдмэлийн цочмог хорон чанар буюу үхүүлэх дундаж тун (LD50) нь

                        2.15 гр/кг байгаа нь хорон чанар багатай бэлдмэл болохыг харуулж байна.
                     3.  Нефрон-4  бэлдмэл  нь  бөөрний  үрэвслийн  эмгэг  загварын  үед  бөөрний  эсийн

                        үйл  ажиллагааг  эрчимжүүлж,  ийлдэсний  креатинин,  шээг,  үлдэгдэл  азотын

                        хэмжээг  бууруулж,  ийлдсэнд  агуулагдах  уургийн  хэмжээг  нэмэгдүүлж  бөөр
                        хамгаалах үйлдэл үзүүлж байна.

                     4.  Нефрон-4  бэлдмэл  нь  бөөрний  түүдгэнцэр,  тахир  сувганцрын  хучуур  эдийн
                        нөхөн  төлжилтийг  сайжируулж,  хэвийн  бүтцэд  оруулж  байгааг  туршилтаар

                        баталгаажуулав.
                     1.6.   СУДАЛГААНЫ АЖЛЫН ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛ

                            Фармакологийн  судалгааны  ажлын  үр  дүнд  Нарийн  навчит  цахилдаг,

                     Хуурмаг  булчирхайт  ортууз,  Хос  шивүүрт  улаагана,  Алирс  зэрэг  ургамлаар  хүн,
                     мал  эмнэлгийн  практикт  хэрэглэх  зориулалттай  бөөр  хамгаалах  үйлдэлтэй

                     Нефрон-4  шинэ  эмийн    бэлдмэл  гарган  авах    фармакологи,  фармацийн

                     үндэслэлийг  бий    болгосноор    энэхүү  судалгааны  ажлын  практик  ач  холбогдол
                     оршино.

                     1.7.   СУДАЛГААНЫ АЖЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛСЭН БАЙДАЛ
                        1.  Магистрын  судалгааны  ажлын  сэдэв,  арга  зүйг  Мал  эмнэлгийн  сургуулийн

                            Эрдмийн зөвлөл, 2011. Протокол №11/11
                        2.  Судалгааны  ажлын  сэдэв,  арга  зүйг  хэлэлцүүлж,  баталгаажуулсан.  Эм

                            судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл, 2012. Протокол №12/01

                        3.  Судалгааны  ажлын  үр  дүнгээс  Монос  дээд  сургуулийн  "Эрдмийн  бичиг  -
                            2012", эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлэв.

                        4.  Судалгааны  ажлын  үр  дүнгээс  Мал  эмнэлгийн  сургуулийн  магистрант,
                            докторантын  2014  оны  эрдэм  шинжилгээний  бага  хурлаар  хэлэлцүүлсэн.

                            Протокол № 14/11






                                                                   4
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13