Page 7 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 7
сөрөг нөлөөнөөс шалтгаалан химийн гаралтай эмнээс татгалзан, ургамлын ба
органик гаралтай эмийг хүн, малын эмчилгээний практикт нэвтрүүлэх нь зүйтэй
юм.
Монголын уламжлалт анагаах ухаанд үрэвсэл эсэргүүцэх, дархлал тэтгэх,
бөөрний тамир сайжируулах үйлдэлтэй бөөр, шээсний замын эмгэгийн үед дангаар
болон бусад найрлагат жоронд хөл байдлаар хэрэглэж ирсэн Нарийн навчит
цахилдаг, Хос шивүүрт улаагана, Хуурмаг булчирхайт ортууз, Алирс зэрэг
ургамлуудыг сонгон авч, фармакологийн судалгааг нарийвчлан судалж, бөөрний
өвчин, эмгэгийг анагаах эм бэлдмэл шинээр гарган авах явдал бидний судалгааны
ажлын үндэслэл болж байна.
1.2. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛГО
Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia), Хос шивүүрт улаагана (Ribes
diacanthum Pall.), Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis pseudoglandulosa
Gonttsch.), Алирс (Vaccinium vitis idaea L.) зэрэг ургамлуудын нийлмэл найрлага
бүхий “Нефрон-4” бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судлах зорилго тавин
ажиллав.
1.3. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗОРИЛТ
1. Нефрон-4 бэлдмэлийн хорон чанар(LD50)-ын тунг тогтоох
2. Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг ийлдэсний биохимийн
зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах
3. Нефрон-4 бэлдмэлийн антиоксидант үйлдлийг тогтоох
4. Нефрон-4 бэлдмэлийн эмчилгээний явц, үр дүнг бөөрний гистологийн
шинжилгээгээр баталгаажуулах.
1.4. СУДАЛГАА ЯВУУЛСАН ГАЗАР
Судалгааг 2011-2013 онд Эм судлалын хүрээлэнгийн Эм зүй болон
Фармакологийн лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын ба
Эмгэг судлалын лабораториудад хийж гүйцэтгэв.
1.5. СУДАЛГААНЫ АЖЛЫН ШИНЭЛЭГ ТАЛ
Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia), Хос шивүүрт улаагана (Ribes diacanthum
Pall), Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis pseudoglandulosa Gonttsch), Алирс
(Vaccinium vitis idaea L) зэрэг ургамлуудын найрлага бүхий “Нефрон-4” бэлдмэлийн
3