Page 6 - Нефрон-4 бэлдмэлийн бөөр хамгаалах үйлдлийг судалсан дүн
P. 6
Нэгдүгээр бүлэг. УДИРТГАЛ
1.1. Судалгааны ажлын үндэслэл
Манай орны газар зүй цаг уур, хүн амын зан заншил, хөдөлмөр эрхлэлтийн
хэв шинж, амьдралын орчин аажмаар өөрчлөгдөж байна. Энэ нь гол ус дундрах,
нуур цөөрөм, булаг шанд ширгэх, хөрс, бэлчээр доройтон цөлжих үйл явц
идэвхжих, ургамлын зүйлийн бүрдэл цөөрөх зэргээр байгаль орчин доройтох, цаг
агаарын гамшигт үзэгдэл, ган, зудын давтагдал ойртож, эрч хүч нь нэмэгдсэнээс
малын өвчлөл, хорогдол нэмэгдэх, мал давжаарах, цагийн гачаалыг тэсвэрлэх
чадвар нь доройтож, мал сүргийн бүтээмж буурч, өөрчлөгдөх улмаар улс орны
эдийн засаг, хөдөөгийн хөдөлмөрчдийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлөх зэргээр
илэрч байна.
Байгаль цаг уурын үзэгдэл болох зудын дараа юмуу гантай үед бэлчээрийн
ургамлын бүрэлдэхүүн хомсдож, зарим үед таана, лууль, хамхуул, царван, шарилж
дагнан ургасан бэлчээр голлоход мал өлсөхийн эрхэнд дээрх тэжээлийн бус
ургамлуудыг идсэнээр бөөр, шээс ялгаруулах эрхтэн эхлэн нэрвэгдэж улмаар бие
махбод ужиг ба хурц хордлогоор үхэж, хорогдох явдал элбэг байна. Иймд эх орны
эмийн түүхий эдийг ашиглан, халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх
зориулалттай, өөрийн өртөг хямд, эмчилгээний өндөр үр дүнтэй эм бэлдмэл бий
болгох нь мал эмнэлгийн шинжлэх ухаанд чухал асуудлын нэг билээ.
Мал аж ахуйг ихээхэн үр ашигтай хөгжүүлэх гол нөхцөл бол мал сүргийг
монгол орны өөрчлөгдөж буй байгаль газар зүйн дүүрэг, бүс, бүслүүр, цаг уурын
онцлогтой уялдуулан дасан зохицуулж нутагшуулах, төрөл бүрийн өвчин эмгэгээс
сэргийлэх, эрүүлжүүлэхэд Монголын уламжлалт ба орчин үеийн шинжлэх ухааны
сонгомол аргуудын зохистой хослолуудыг боловсруулах явдал чухал байна.
Монгол орныхоо байгалийн баялагт шүтэн, ардынхаа уламжлалт сан
хөмрөгтөө тулгуурлан туршилт, судалгааны ажил явуулах, шинэ эмийн бэлдмэл
зохион бүтээж, мал, хүн эмнэлгийн эмчилгээний практикт нэвтрүүлэх нь өнөөгийн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм [1.28.29.35].
Сүүлийн үед химийн аргаар гарган авсан нийлэг гаралтай эм, бэлдмэл нь
гаж нөлөө, хорон чанар ихтэйгээс гадна бие махбодод дасал болох зэрэг олон
2