Page 28 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 28

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн




























                     Тавдугаар зураг. Нүд улайж үрэвссэн байдал





                                4.2. Сохор догол өвчний үүсгэгч илрүүлэн судалсан дүн


                            Уг өвчнөөр тайван бус Увс аймгаас 63 , Баянхонгороос 19, Өвөрхангайгаас
                     64, Дундговиос 15, Говь-Алтайгаас 17, Хөвсгөл 6, Баян-Өлгий 7, бүгд 191 өвчтэй

                     малаас  дээж  (цусны  ийлдэс,  сүү,   нүдний  арчидас,  үений  шингэн)  цуглуулж,

                     бактериологи хийж, микоплазмын ийлдсэн хэвшлийг тодорхойлж  өвчилсөн малд
                     илэрсэн  эмнэлзүйн  зарим  шинж  тэмдэгт  бичлэг  хийн,  фото  зургийг  авч

                     баталгаажуулав.

                            Нян  судлалын  шинжилгээнд  эрүүл  адууны  цусны  ийлдэс  10%,  1%  -ийн
                     глюкоз,  хөрөнгөний  ханд  10%  -иар  агуулсан  DifcoTM  PPLO  шөл  болон  агарг

                     (Becton Dickinson, France) хэрэглэв.
                            Эмгэгт материалыг 0. 45 µМ –ийн мембран миллифоре шүүлтүүрээр шүүж,

                     шингэн  тэжээлт  орчинд  суулган  7  –  10  хоногийн  дараа  PPLO  агарт  сэлгүүлэн
                     өсгөвөрлөх  дарааллаар  3  –  4  давтамжтайгаар  өсгөвөрлөж,  өсгөвөржилтийн

                     байдал,  колонийн хэв шинж, үүсгэгчийн будагдалт, хэлбэр зүй зэргийг зохих арга

                     зүйн дагуу судлав.
                            Эмгэгт  материалыг  PPLO  шөлөнд  суулган  10%  -ийн  нүүрсхүчлийн  хий

                                                         0
                     бүхий  дулаан  тогтоогуурын  37 С  –ийн  нөхцөлд  өсгөвөрлөхөд  5  –  7  хоногийн
                     дараа  тэжээлт  орчинд  агуулагдаж  буй  фенолын  улаан  илтгүүрийн  өнгө










                     Цэрэндоржийн Батболд                                                                     26
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33