Page 25 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 25
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
малын сохор догол өвчний халдварлалт, тархалтын хүрээг тодорхойлов. Тус
статистик мэдээлэлээс хархад бог малын сохор догол өвчин нь сүүлийн 12
жилийн хугацаанд Монгол орны баруун болон төвийн бүсийн Баян - Өлгий, Увс,
Ховд, Завхан, Говь - Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Архангай, Хөвсгөл,
Дундговь аймгуудын бог малд жил бүр тогтмол бүртгэгдэж байжээ.
Сүүлийн жилүүдэд энэ халдварын тархалтын хүрээ улам бүр өргөжин
тэлэх хандлагатай болж 2008 онд Хэнтий аймгийн Дархан сумын Бор - Өндөр
багт болон Дорноговь аймагт шинээр оношлогдсон байна. Энэ халдварын
тархалтын хүрээ өргөжин тэлж байгаагийн үндсэн шалтгаан нь малын шилжилт
хөдөлгөөнд тавих мал эмнэлгийн хяналт ихээхэн сул байгаатай шууд холбоотой.
Тухайлбал Хэнтий аймгийн Дархан сумын нутагт 2008 онд бог малын сохор
догол өвчин оношлогдсон суурийн мал тухайн халдвараар тайван бус аймгаас
шилжин ирсэн байснаар нотлогдож байна.
Нэгдүгээр график. Бог малын сохор догол өвчний гаралт, тархалт
Мал эмнэлэг, үржлийн газрын халдварт өвчний статистик мэдээнээс
үзэхэд уг өвчний гаралт ихэвчлэн 4 дүгээр сараар эхлэн гарч, 6 – 8 дугаар
саруудад өвчлөл оргил үедээ хүрч, цаашид аажим бууран 11 сар хүртэл
үргэлжилдэг байна.
Цэрэндоржийн Батболд 23