Page 20 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 20
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
шинжлэн, үр тогтоогүй, амьдрах чадваргүй, үхсэн өндгийг ялган авна. Амьдрах
чадвар сайтай хэвийн өсөлттэй үр хөврөл нь хөдөлгөөнтэй, цусны судас нь
цусаар дүүрсэн, ягаан өнгөтэй байна.
Халдвар хийхээс 1 - 2 хоногийн өмнө авчирч термостатад байлгаж гадаад
орчинд дасгасны дараа халдвар хийх тохиромжтой болгов.
Аллантойсын хөндийд халдварлалт хийх
Тусгай бокс буюу ламинар кабинд өндгийг өндөг харагчаар шинжлэн,
халдвар хийх өндгөө сонгон авна. Халдвар хийх өндөгний үр хөврөл нь
хөдөлгөөн сайтай, цусны судас нь цусаар дүүрэн, улаан ягаан өнгөтэй, судасны
агшилт тод ажиглагдаж байх ёстой. Шинжилж байх үедээ шохойлог бүрхүүл дээр
үр хөврөлийн байрлалыг чагтаар, халдвар хийх цусны судас багатай цэгийг
дугуйлан, шар уутны байрлал, агаарын таславчын заагийг харандаагаар зурж
тэмдэглэн хэдэн хоногийн настай өндөг болохыг бичив. Халдвар хийх өндгийг
тусгай тавиурт тавиад, халдвар хийх орчныг 2% иодын спиртийн хандаар голоос
нь гадагш арчиж ариутгав. Шохойлог бүрхүүлийг ариутгасан өндөг цоологчоор
зөөлөн цохиж цоолов. Эмгэгт материалыг нарийн гуурсаар халдварлуулна.
Нүхийг парафилмээр таглав. (лааны тос ч болно)
Нийт 15 ширхэг (9 - 11хоногтой) үр хөврөлт өндгөнд М. agalactiae -н 5
хоногтой шөлөн өсгөврөөс тус бүр 0.2 мл -ээр хорион аллантоисын хөндийд
зохих арга зүйн дагуу халдварыг хийж 37 С -ийн термостатанд (чийгтэй орчинд)
о
тавив.
Цэрэндоржийн Батболд 18