Page 18 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 18

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                     хийн харж, тохируулан фото зургийг авав. Урвалын дүнд олширсон өвөрмөц ДНХ

                     –ийн  толбыг  жишиг  урт  бүхий  стандарт  толботой  харьцуулах  замаар  өвөрмөц

                     толбо илэрсэн дээжийг эерэг, илрээгүй дээжийг сөрөг гэж үзэн ПГУ –ын үр дүнг
                     тооцов.





                                       3.4. Биохимийн шинж чанарыг тодорхойлох


                            Бичил биетнүүд нь тэжээлт орчны нүүрс - ус, давс, уураг зэргийг задалж

                     бодис  солилцооны  явцад  хий,  хүчил,  индол,  хүчилт  -  устөрөгч  үүсгэж  тэжээлт
                     орчны  биежилтийг  өөрчилнө.  Эдгээр  шинжийг  гарган  авсан  өсгөврийг  ялган

                     дүйхэд  ашиглана.  Биохимийн  идэвхийг  зөвхөн  цэвэр  өсгөвөр  дээр  үзнэ.
                                                                                         о
                     Шинжилж байгаа өсгөвөрөө шөлөнд шилжүүлэн суулгаж, 37 С -т 18-24 цаг тавьж
                     өсгөвөрлөв. Шаардлагатай бол 7-10 хонуулж болно.
                            Нүүрс - ус задлах шинж: Биохимийн сорилуудаас хамгийн өргөн хэрэглэдэг

                     ялган дүйх арга нь нүүрс - ус задлах шинжийг тодорхойлох бөгөөд төрөл бүрийн

                     сахар, олон атомт спирт, бусад бодисыг ашиглана. Нүүрс - ус, индикатор, хөвүүр
                     шил,  пептоны  ус  бүхий  хуруу  шилэнд  72  цагийн  шөл  болон  агарын  өсгөврийн

                     цийдмэгээс  суулгалт  хийнэ.  Нүүрс  -  ус  бүхий  тэжээлд  суулгалт  хийхдээ  45 С
                                                                                                              о
                     хүртэл хөргөсний дараа суулгалт хийнэ.

                            Үр  дүнг  нь  37 С  -т  18-24  цагийн  дараа  нь  уншиж  болно.  Хүчил  үүсгэж
                                             о
                     тэжээлт  орчны  өнгө  хувирсан  байвал  эерэг,  хувираагүй  бол  сөрөг  гэж  үзнэ.
                     Зарим  нүүрс  -  ус  аажуу  задардгыг  анхаарч  3  -  7  хоног  тавих  хэрэгтэй  бөгөөд

                     эерэг,  сөрөг  гэж  тэмдэглэнэ.  Хөвүүр  шилэнд  хийн  цэврүү  үүссэн  байвал  хий
                     үүссэн байна гэж үзнэ. Бүх төрлийн нүүрс - ус олон атомт спиртийг бүгдийг нь

                     хийх шаардлагагүй бөгөөд гол 7 - 8 нүүрс - усыг оруулсан богино эгнээг хэрэглэж

                     болно.  Ингэхдээ  тухайн  бичил  биетэн  нь  ямар  нүүрс  -  усыг  сайн  задладаг,
                     ямарыг нь задладаггүйг харгалзан нүүрс - уснаас сонголтоо хийнэ.





















                     Цэрэндоржийн Батболд                                                                     16
   13   14   15   16   17   18   19   20   21   22   23