Page 22 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 22

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                     аппарат  дээр  өсгөвөрлөх  бол  зайлах  хурдыг  1  минутанд  90  -  96  удаагийн

                     давтамжтайгаар хөөсрүүлэхгүй байхаар тохируулна.



                     Вакцины загварыг баллоны аргын дагуу бэлтгэнэ.

                            500  мл  -ийн  багтаамжтай  колбонд  200  мл  -ээр  савлаж  бэлтгэсэн  ариун
                     тэжээлт орчин дээрээ шилэн сонгож авсан цэвэр өсгөврүүдээс 20 - 25мл тус тус

                               0
                     нэмж, 37 С -ийн дулаан бүхий термостатанд 5 - 7 хоног, хэрэв сэгсрэгч аппарат
                     хэрэглэсэн  бол  4  -  5  хоног  өсгөвөрлөнө.  Өсгөвөржих  явцыг  өдөр  бүр  ажиглан
                     хэтэрхий шарласан, тунадас үүсгэсэн баллоноос дээж авч МПА, МПШ -д суулган

                     түрхэц  бэлтгэн  Романовын  Гимз,  Грамын  аргаар  будаж,  микроскопт  шинжилж,
                     нянгаар бохирдсоныг устгаж, зөвхөн өвөрмөц өсгөвөржилт бүхий цэвэр өсгөврийг

                     вакцины цуврал бүрдүүлэхэд ашиглана. Ариун цэврийг шалгаж байх хугацаанд

                                                                             0
                     баллонтой өсгөврүүдийг харанхуй, сэрүүн (10 - 15 С) байранд хадгална.
                            Өсгөврийг идэвхгүйжүүлэхдээ түүний хэмжээг нарийн тооцоолж, 90 хувийн

                     фенол  эцсийн  түвшрүүлэг  нь  0.5  хувь,  эсвэл  сапониноос  эцсийн  төвшрүүлэг  3
                     мг/мл  байхаар  бодож  нийт  шингэн  бэлдмэл  дээрээ  нэмэн,  зөөлөн  зайлж

                     холилдуулан, 37 С -ийн дулаан тогтоогуурт 24 цаг тавьж идэвхгүйжүүлнэ.
                                       0
                            Идэвхгүйжүүлэх хугацаа дуусмагц вакциныг термостатнаас гаргаж, колбо

                     бүрээс дээж авч, МПА, МПШ, микоплазмын шингэн тэжээлт орчин, микоплазмын

                     хатуу тэжээлт орчин зэрэгт суулгаж нэгийг нь 37 С -ийн дулаан тогтоогуурт 3 - 5
                                                                            0
                     хоног  тавьж  ариун  цэвэр,  идэвхгүйжилтийг  шалгана.  Энэ  хугацаанд  тэжээлт

                     орчинд  ямар  нэг  нян  өсгөвөржих  ёсгүй.  Харин  микоплазмаас  өөр  төрлийн
                     нянгаар бохирдсон баллонтой өсгөврийг устгаж, ямар нэгэн нян ургаагүй цэвэр

                     дүн үзүүлсэн бэлдмэлийг ариун нөхцөлд, ариун шилнүүдэд савлана.

                            Дараа нь бүрэн идэвхгүйжсэн, ариун өсгөвөр дээр нэрмэл усанд найруулж
                     ариутгасан 7.0 рН бүхий хөнгөн цагааны усан ислээс эцсийн төвшрүүлэг 2.5 %

                     орохоор  тооцоолон  ариун  нөхцөлд  нэмж,  30  минут  сайтар  зайлж  холиод
                     харанхуй сэрүүн байранд 1 - 2 хоног тавьж шингээнэ.



















                     Цэрэндоржийн Батболд                                                                     20
   17   18   19   20   21   22   23   24   25   26   27