Page 24 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 24
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
IV. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН
4.1. Бог малын сохор догол өвчний тархалт, халдварлалт
Бог малын сохор догол нь хавьтал халдварт өвчин юм гэдэг нь 1800 –аад
оноос тодорхой болсон бөгөөд энэ нь бог мал ихээр үржүүлдэг уулархаг нутагтай
Европ, Азийн зарим улс орнуудад тархсан бөгөөд Монгол оронд эрт дээр үеэс
тохиолдож байсан тухай түүхэн сурвалж мэдээлэл байдаг. Энэ өвчнийг нэрт
эрдэмтэн Ч. Дамдинсүрэн 1950 –иад оны дунд үед шинжлэх ухааны
үндэслэлтэйгээр оношлон, мал эмнэлгийн албан ёсны мэдээ бүртгэлд оруулан,
тархалт, халдварлалт, өвөрмөц сэргийлэлтийн талаар судалгаа явуулж, уул
өвчнөөс сэргийлэх амьд өсгөвөр, формал вакцины технологийг боловсруулан
(1978) мал эмнэлгийн практикт нэвтрүүлж байсан ажээ.
Тухайн үед бог малын сохор догол өвчин Монгол орны баруун болон
төвийн бүсийн аймгуудын мал сүрэгт ихээхэн тархаж, малын өвчлөл, хорогдолын
нэг шалтгаан болж байжээ.
Хоёрдугаар зураг. Бог малын сохор догол өвчний тархалтын зураглал
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг,
үржлийн газрын малын халдварт өвчний статистик мэдээлэлд тулгуурлан бог
Цэрэндоржийн Батболд 22