Page 15 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 15
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
3.2. Бог малын сохор догол өвчний үүсгэгч
өсгөвөрлөх нян судлалын арга
Бог малын сохор догол өвчний үүсгэгчийг өсгөвөрлөхдөө шингэн тэжээлт
орчинд эмгэгт материалаас 100 – 150 мкл –г авч 0.45 нм хэмжээтэй фильтерээр
0
шүүж хийнэ. 37 С –ийн дулаан тогтоогуурт 120 цаг хүртэл тавьж өдөр бүр
ургалтыг шалгаж, зөөлөн сэгсэрч, тэмдэглэл хөтлөв.
Шингэн тэжээлт орчны найрлага
PPLO шөлөнд: PPLO шөл, Адууны ийлдэс, Глюкоз 10 %, Дрожын ханд
(Yeast extract), Phenol red 0,1 % -ийн уусмал зэргийг зохих арга зүйн дагуу
бэлтгэн pH –ийг 7.4 – 7.6 –д тохируулан 10 мл –ийн хуруу шилэнд 3 мл –ээр хийж
бэлтгэнэ. Шингэн тэжээлт орчны улаан өнгө хувирч, булингартан шар, шаргал
өнгөтэй болон ургана. Дээрх өсгөвөрөөс 1:1000 – 1: 1000000 харьцаагаар
шингэлж сүүлийн шингэлэлтээс 15 – 20 мкл –ийг PPLO агарын гадаргууд тарилт
0
хийж 37 С –ийн СО2 бүхий дулаан тогтоогуурт 96 цаг хүртэл тавьж өдөр бүр
ургалтыг гэрлийн микроскопын 4 Х 10 өсгөлтөөр дурандан, тэмдэглэл хөтлөв.
Хатуу тэжээлт орчны найрлага
PPLO агарт: PPLO шөл, Микоплазм өсгөвөр сонгомол агар, Адууны
ийлдэс, Глюкоз 10 %, Дрожын ханд (Yeast extract), Phenol red 0,1 % -ийн уусмал
зэргийг зохих арга зүйн дагуу бэлтгэн pH –ийг 7.4 – 7.6 –д тохируулан петрийн
аяганд 5 мм орчмын зузаантай хийж бэлтгэв.
Дээрх тэжээлт орчингуудыг 37 С –ийн дулаан тогтоогуурт 24 – 48 цаг
0
тавьж ариун цэврийг шалгав. Шингэн тэжээлт орчинд ургуулсан өсгөврөөс түрхэц
бэлтгэн метилийн спиртээр бэхжүүлж Гимз - Романовын аргаар 24 цаг будан
бичил харуураар дурандаж микоплазмын хэлбэр зүйг нийтлэг арга зүйн дагуу
тодорхойлов.
3.3. Молекул биологийн аргаар тодорхойлох
M. agalactiae төст өсгөвөрөөс геномын ДНХ –г Тризолоор ялгах
Цэрэндоржийн Батболд 13