Page 11 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 11
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
тэжээлт орчны жорыг зохион бүтээсэн байна. Уг вакцинд нутгийн 6 омог болон
Румины омгуудыг ашиглажээ.
Шингэн тэжээлт орчинд 7 хоног ургуулсан <<БЯ>> омгийг эрүүл ямааны
0
арьсан дор 6 мл тарихад 41 С хүртэл халуурч, үе, мөч, дэлэн нь үрэвсэж сүү нь
ширгэж эцэстээ үхэж байв. Вакцин бэлтгэх тэжээл орчинд карболжуулаагүй 10%
ийлдэс (үхрийн), 1.5% пептонтой рН=8.0 бүхий тугалын махны шөл ба 2%
лактозтай энгийн шөл ашигласан байна. Хөнгөн цагааны усан ислийг Румины
Пастерын нэрэмжит институтийн 55 дугаар заавраар бэлтгэж байжээ. Түүний
0
рН=7, 5 хөнгөн цагааны усан ислийн үлдэц 2.5 байв. Тэжээлт орчныг 37 С-ийн
нөхцөлд 3 хоног тавьж ариун цэврийг шалгаж байжээ. Вакцин бэлтгэх 5 литрийн
шилэнд савласан тэжээлт орчинд 5 - 6 хоногийн ургалттай 50 мл цэвэр өсгөвөр
суулгаад дугаарлаж, омог ба суулгасан он, сар өдрийг шилэн дээр бичиж
хаяглаад өвчин үүсгэгчийг жигд тараах зорилгоор түүнийг болгоомжтойгоор
зайлсан байна. Өсгөвөрлөлтийг 37 С –ийн нөхцөлд 6 хоног үргэлжлүүлэн ариун
0
цэвэр ба өсөлтийг шалгаад. Формалин, хөнгөн цагааны усан ислийг тус тусад нь
нэмж баллон тус бүрээс түрхэц бэлтгэж Граммаар будахад шалгахад өөр
төрлийн микробын бохирдолгүй байжээ.
Туршилт тавихдаа 4 мл өсгөвөр дээр 1 мл хөх метилийн ариутгасан
уусмал нэмээд түүнээсээ 2 мл -ын цодонд дүүртэл нь хийж таглаад 37 С –н
0
нөхцөлд тавьж үе үе үзнэ. Хөх метилийн өнгө арилсан цагийг тэмдэглэнэ. Хөх
метилийн уусмалыг бэлтгэхдээ 5 мл спиртэнд хөх метилийг ханатал нь уусгаад
дээр нь 195 мл ариутгасан нэрмэл ус нэмнэ. Түүнээс гадна хөнгөн цагааны усан
исэл ба формалин нэмэхийн өмнө баллон бүрээс 10 - 20 мл өсгөвөр ариутгасан
шилэнд авч вакцины эцсийн шалгалт хүртэл хадгалсан. Үүний дараа өсгөвөр
дээр адил хэмжээний ариутгасан хөнгөн цагааны усан исэл нэмж тасалгааны
температурт 4 цаг байлгасан (үе үе зайлна). Дараа нь 1 литр өсгөвөрт 2 мл 40%
0
формалин оноож нэмээд идэвхгүйжүүлэхийн тулд 37 С –н нөхцөлд 24 цаг
байлгана.
Бог малын сохор доголоос сэргийлэх МААХ-1Ө амьд вакциныг бэлтгэхэд
нутгийн <<ГХ>> , <<ГЯ>> омгуудыг ашигласан. Вакциныг Ч. Дамдинсүрэн нар
өөрсдийн загварчилсан румыний аргаар бэлтгэсэн байна. <<МААХ -1Ө>>
вакциныг рН-7.7-тай МААХ -1 тэжээлт орчин ашиглан бэлтгэв. Тэд бог малын
Цэрэндоржийн Батболд 9