Page 9 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 9

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                     хониноос БХ, БЯ, ИХ, БЖ, БЦ-У, АР, ГХ, УБХ, ХДХ, ямаанаас ГХ, ГЯ, ЧЯ, УБЯ,

                     ЭЯ, БЦ-2, ДО гэх мэт 48 омог гарган авчээ. Ч. Дамдинсүрэн, Ц. Цэндсүрэн нар

                     микоплазмыг  өсгөвөрлөх  11-н  төрлийн  тэжээлт  орчны  жор  боловсруулж,
                     тэдгээрийн үр дүнг харьцуулан тодорхойлсон байна.   Судлаачид сохор доголын

                     үүсгэгчийн  нутгийн  омгийн  хэлбэр  зүй,  будагдах  шинж  чанарыг  харахын  тулд
                     Гимз  Романовскийн  будгаар  будах  ба  биохимийн  идэвхийг  тодорхойлох  зарим

                     аргуудыг  боловсруулжээ.  Хэвлэлийн  тоймоос  үзхэд  сохор  догол  үүсгэгч  нь

                     глюкоз, мальтозыг хүчил гарган задалдаг ба сахароз, лактоз, маннит, арабиноз,
                     салицин, галактоз, дульцит, инулин, сорбитыг хүчил гарган задалдаггүй, фенол

                     улаан өнгийг хувиргадаг, хүхэрт устөрөгч, индол үүсгэдэггүй бөгөөд цусны улаан
                     бөмбөлөг задлах чанартай юм. Өвчин үүсгэгчийн нутгийн омгийн шинж чанарыг

                     тодорхойлохдоо наалдуулах ба хавсарга холбох урвал, ургалт саатуулах, цусны

                     улаан,  цагаан  цогцос  тромбоцит  наалдуулах  урвал,  тунадасжуулах  урвал,
                     агарын  царцмагт  электрофорез  тавих  зэрэг  аргуудыг  хэрэглэж,  эсрэг  төрөгч,

                     эсрэг ийлдэс бэлтгэж байжээ.
                            Манай  судлаачид  сохор  доголын  үүсгэгчийн  гадаад  орчны  болон  хими,

                     физикийн хүчин зүйлд тэсвэрлэх болон эмгэг төрүүлэх чанарыг судалж байжээ.
                     (2.8.9)





                                          2.3.    Урьдчилан сэргийлэх бэлдмэлүүд


                            Бог  малын  Сохор  доголоос  сэргийлэх  вакцин,  ийлдэс  зохион  бүтээх

                     туршлагыг  Carre  (1913  он)  анх  хийсэн  байна.  Малыг  өвчин  үүсгэгчээр  зориуд
                     халдаан түүний цээжний шингэнээс авч дархлаа хийн ийлдэс бэлтгэжээ. Бридре

                     нар  (1923  он)  вакцин  бэлтгэх  туршилтыг  хийж  байжээ.  1957  онд  Румины

                     Попович.  И  нар  сохор  доголын  үүсгэгчийн  сулруулсан  омог  гарган  авч,  вакцин
                     бэлтгэн  бог  малын  сүүлний  голын  арьсанд  (0,  2  мл)  тарьж  түүнээс  хойш  12

                     хоногт дархлаа үүсэж 12 сар үргэлжилж буйг тогтоожээ. 1962 онд Михайлов И.Ф
                     нар  энэ  өвчнөөс  сэргийлэх  шингэн  формал  вакцин  бүтээж  идэвхийг  нь

                     тодорхойлжээ.(2.8) Зарим судлаачид амьд өсгөвөрөөр уг халдвараас сэргийлэх
                     бэлдмэл      бэлтгэн     туршсан      байна.     Олон     улсын     практикт     одоогоор

                     идэвхгүйжүүлсэн  болон  сулруулсан  амьд  вакциныг  уг  өвчнөөс  хамгаалах








                     Цэрэндоржийн Батболд                                                                      7
   4   5   6   7   8   9   10   11   12   13   14