Page 4 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 4
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
I. ОРШИЛ
Монголчууд мал сүргийг гэршүүлэн маллаж эхэлсэн цагаас хойш хонь
ямааг бог мал хэмээн нэрийдэж мах сүү, арьс нэхий, түүхий эдийг нь өргөн
ашиглаж амьдралынхаа зайлшгүй хэрэгцээг ханган гэрийн тэжээвэр амьтдаас
хамгийн ойр арчилж маллаж ирсэн билээ. Бог малын нөхөн үйлдвэрлэл, ашиг
шимд төрөл бүрийн бичил биетнээр үүсгэгддэг олон төрлийн халдварт өвчнүүд
үлэмж хэмжээний хохирол учруулсаар байна. Тэдгээрээс микоплазмаар
үүсгэгддэг Сохор догол (contagious agalactia) өвчин нь Монгол орны тал хээрийн
бүсэд хавар, зун, намрын улиралд мал төллөх болон саалийн хугацаанд хонь
ямаанд цөөнгүй тохиолдож ашиг шим, тарга хүч, мах, сүүний гарцын бууралтанд
ихээр нөлөөлж байна.
Сохор догол өвчин нь хонь, ямаа ногоонд цадан хөллөж, сүүний гарц нь
эрс нэмэгдэж эхэлдэг 5 - 8 дугаар саруудад ихэвчлэн гарч, саалийн малын дэлэн
нь үрэвсэж хавдан, сүү нь ээдэн татрах, аажимдаа хатанхайрах, үе мөч нь
үрэвсэн хавагнаж доголох, нүдний эвэрлэг үрэвсэн сохорч бэлчээрлэн явж
чадахгүй болж эцэж турах, нялх малын уушиг нь үрэвсэн ханиалгаж халуурах,
тэжээлээс гарах, эцэж турах зэрэг шинж тэмдэг үзүүлж улмаар үхэлд хүргэдэг.
Монгол оронд хонь, ямааны сохор догол өвчин эрт дээр үед ч тохиолдож
байсан тухай мэдээлэл байдаг ба догол, сохор, хар дэлэн гэх зэргээр шинж
тэмдэгийнх нь хэлбэрээр нэрийдэж иржээ. Энэ өвчнийг доктор Ч. Дамдинсүрэн
1950 -иад оны дунд үед шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оношлон, мал
эмнэлгийн мэдээ бүртгэлд оруулан, тархалт, халдварлалт, өвөрмөц
сэргийлэлтийн талаар судалгаа явуулж, уул өвчнөөс сэргийлэх амьд өсгөвөр,
формал вакцин зэргийн технологийг боловсруулан /1978/ мал эмнэлгийн
практикт нэвтрүүлж байжээ. Энэ өвчин нь өдгөө манай орны төвийн болон
баруун бүсийн аймгуудын ямаан сүрэгт ихээхэн тархаж, ардын аж ахуйтныг мах,
сүү, ноос, ноолуурын алдагдалд оруулан эдийн засгийн хөнөөл учруулсаар
байгаа юм. Хэдийгээр уг өвчнөөр тайван бус аймгуудын зарим сумдын бог малыг
Биокомбинат ТӨҮГ –т үйлдвэрлэсэн “Бог малын сохор доголоос сэргийлэх
идэвхгүйжүүлсэн вакцин” –аар тарьж сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч сохор
догол өвчний гаралт, тархалтын хүрээ нэмэгдсээр байгаа нь ХХААХҮЯамны
Цэрэндоржийн Батболд 2