Page 6 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 6

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                            3. Бог  малын  сохор  догол  өвчний  үүсгэгчийн  нутгийн  өсгөвөрийн

                                өсгөвөржилт, хэлбэр зүй, биохимийн идэвх, хоруу чанарыг тодорхойлж

                                ПГУ –аар М. аgalactiae  мөн болохыг баталгаажуулах.
                            4. Бог  малын  сохор  догол  өвчнөөс  сэргийлэх  идэвхгүйжүүлсэн  вакцины

                                загвар бэлтгэн сорих.




                                           1.3 Судалгааны ажлын бүтэц хэмжээ



                            Энэхүү  бүтээл  нь  оршил  (судалгааны  үндэслэл,  зорилго,  зорилт,
                     судалгааны  ажлын  шинэлэг  тал),  хэвлэлийн  тойм  (түүх,  тархалт,  үүсгэгчийн

                     онцлог,  өвчний  хэлбэр,  эмнэл  зүйн  шинж  тэмдэг,  урьдчилан  сэргийлэх
                     бэлдмэлүүд,  ФХЭБУ  болон  ПГУ  –  ын  зарчим,  хэлбэр),  судалгааны  ажлын

                     хэрэглэгдэхүүн, арга зүй, судалгааны ажлын үр дүн, шүүн хэлэлцэхүй, дүгнэлт,
                     ном зүй гэсэн бүлэгүүдээс тогтоно.

                            Энэхүү  бүтээлд  хүснэгт  4,   зураг  22,  үндэсний  ба  гадаад  хэл  дээр

                     хэвлэгдсэн 27 ном, хэвлэл, материалаас ишлэл авч тэдгээрийг бичиж хавсарган,
                     компютерийн   ариал  фондоор,  үсгийн  хэмжээ  12  дээр  49  хуудсанд  багтаан

                     Монгол хэл дээр бичив.




                                            1.4 Судалгааны ажлын шинэлэг тал



                            Бог малын сохор догол өвчний үүсгэгч М. agalactiae -г уг өвчнөөр тайван
                     бус зарим аймгуудаас илрүүлэн нян судлал болон молекул биологийн аргуудаар

                     нарийвчлан  судалж  М.  agalactiae  мөн  болохыг  тодорхойлон  үүсгэгчийн
                     биохимийн шинж чанар, хоруу чанар зэргийг харгалзан шилэн сонгож фенолоор

                     идэвхгүйжүүлсэн  вакцины  загварыг  бэлтгэн,  түүний  ариун,  хоргүй  чанарыг
                     туршиж,  үйлдвэрлэлийн  хязгаарлагдмал  нөхцөлд  туршин  цаашид  үйлдвэрлэлд

                     ашиглах  өндөр  хамгаалах  идэвхтэй  вакцины  технологи  боловсруулах  ажлын

                     суурийг бүрдүүлсэн  зэрэгт бидний ажлын ач холбогдол, шинэлэг тал оршино.














                     Цэрэндоржийн Батболд                                                                      4
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11