Page 8 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 8

Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар            2013
                     бэлтгэн сорьсон дүн

                            Монгол оронд бог малын сохор догол нилээд эрт дээр үеэс гарч малчид

                     сохор  догол,  сүүгүйтэл,  хар  дэлэн  гэх  мэтээр  нэрлэж  байжээ.  Манай  улсад

                     сүүлийн  5  жилийн  байдлаар  баруун  бүсэд  4  -  11  саруудад  (Баян-Өлгий,  Увс,
                     Ховд,  Завхан,  Говь-Алтай,  Баянхонгор,  Өвөрхангай)  зонхилон  гарч  тархалтын

                     хүрээ нэмэгдэж байгаа тухай мэдээлжээ.




                           2.2.    Үүсгэгчийн онцлог, өвчний хэлбэр, эмнэлзүйн шинж тэмдэг



                            Хонь ямааны сохор догол (халдварт агалакти - Contagious agalаctia) өвчин
                     нь нүд, үе мөч, дэлэнг өвчлүүлэх шинж тэмдгээр нүдний, үе мөчний, дэлэнгийн,

                     холимог гэсэн хэлбэрүүдээр илэрдэг, микоплазмаар үүсгэгддэг хавьтал халдварт
                     өвчин  юм.  Энэ  өвчний  үүсгэгч  нь  орчин  үеийн  ангиллаар  Мollicutes  анги,

                     Мycoplasmatales  дэд  анги,  Мycoplasmataceae  язгуур,  Мycoplasma  төрөл,
                     Мycoplasma  agalactiae  зүйлд  багтана.  Микоплазмууд  нь  эсийн  ханагүй  маш

                     жижиг  (250-400  нм  хэмжээтэй)  нян  юм.  Хэлбэрийн  хувьд  тогтворгүй,  нянгийн

                     шүүрээр  шүүгддэг,  нянгийн  эсийн  хананд  үйлчилдэг  антибиотикуудад
                     мэдрэмтгий  бус,  эсийн  хананы  оронд  гурван  давхар  мембраны  уургуудтай

                     бөгөөд эдгээр нь антибиотикт тэсвэртэй байх чанарыг хангадаг байна.
                             Микоплазм  нь  бактерийн  L  хэлбэртэй  адил  төстэй.  Микоплазмын  хоруу

                     чанар  бактериас  сулавтар  боловч  өвөрмөц  сонгон  үйлчлэх  эрхтэндээ  хүчтэй

                     нөлөө үзүүлнэ.  (1.2.3.8.9)
                            Сохор  доголоор  хонь  ямаа  адилхан  өвчилдгийг  Ч.  Дамдинсүрэн  нар

                     тогтоож, энэ өвчин улирлын чанартай гардаг ба гарсан тохиолдолд тэмцэх арга
                     хэмжээг  авахгүй  бол  олон  тооны  малд  халдварладаг  эдийн  засгийн  хохирол

                     ихтэй  өвчин  гэж  бичсэн  байна.(1.2)  Судлаачдын  хийсэн  шинжилгээний  дүнгээс

                     үзхэд уг өвчин үүсхэд малын тэжээллэг, арчилгаа маллагаа, байгаль газар зүй,
                     цаг агаар зэрэг гадаад орчны нөлөө асар их холбогдолтой байна. Бие махбодид

                     гадаад  орчны  тохиромжтой  ба  тохиромжгүй  хүчин  зүйлүүд  нөлөөлснөөс
                     шалтгаалан  бог  малын  сохор  догол  өвчин  цочмог,  цочмогдуу,  архаг  урсгалаар

                     өвчлүүлдэг  ажээ.  Өвчин  хэвийн  байдлаар  хүнд,  хөнгөнөөр  тусахаас  гадна  бас
                     хөнгөн, гажуу хэлбэрээр тусдагыг тэд ажиглав. (5.12). Ч. Дамдинсүрэн нар сохор

                     доголын  үүсгэгч  гарган  авахын  тулд  тусгай  тэжээлт  орчны  жор  боловсруулж








                     Цэрэндоржийн Батболд                                                                      6
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13