Page 10 - Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар бэлтгэн сорьсон дүн
P. 10
Бог малын сохор догол өвчнөөс сэргийлэх идэвхгүйжүүлсэн вакцины загвар 2013
бэлтгэн сорьсон дүн
зорилгоор үйлдвэрлэж байна. Бог малын сохор доголоос сэргийлэх вакцины
адъювантаар хөнгөн цагааны усан ислийг хэрэглэх нь зүйтэй болохыг хуучнаар
ЗХУ ба Румин улсад уул өвчнөөс сэргийлэх вакциныг бэлтгэсэн туршлага нотолж
байна. (12. 18)
Дэлхийн олон орны адил манай улсад ч сохор доголоос сэргийлэх
вакцины үйлдвэрлэлд Румины омгийг хэрэглэж байжээ.
Манай оронд 1960 онд M. agalactiae – н “Аq – 1” омгийг малын их эмч н.
Базарсад Бүгд Найрамдах Румин улсаас авч ирэн Бог малын сохор доголоос
сэргийлэх Румины сулруулсан Аq – 1 омгийн амьд өсгөврийг Ч. Дамдинсүрэн, Д.
Базаржав нартай хамтран Сонгины Биокомбионатад үйлдвэрлэн туршсан байна.
Бог малын сохор доголоос сэргийлэх Румины сулруулсан Аq – 1 омгийн
өсгөврийг туршсан дүнг үндэслэж Румины сулруулсан Аq – 1 омог нь манай
нөхцөлд урьдчилан сэргийлэх үр дүн өгдөг боловч түүнийг бэлтгэхэд бэрхшээл
ихтэй бөгөөд асар их зардал орж байна гэсэн дүгнэлт хийжээ. 1962 онд Румины
сулруулсан Аq – 6 омгийг ашиглан хөнгөн цагааны усан исэлт формал вакцин
бэлтгэн хэрэглэсэн боловч үр дүн муутай байжээ.
Бог малын сохор доголоос сэргийлэх хөнгөн цагааны усан исэлт формал
МААХ -1В вакцин бэлтгэх ажлыг Ч. Дамдинсүрэн нар анх 1962 эхлүүлсэн байна.
0
Вакцинд хэрэглэх үүсгэгчийг сохор доголоор өвчилсөн, 40 С –ийн биеийн
халуунтай малын сүү, үений шингэнээс гарган авч баталгаажуулсан байдаг.
Эдгээр омгуудыг хуурайшуулан хатааж хадгалахад 1.5 сарын хугацаанд хоруу
чанараа алдахгүй байсныг тодорхойлжээ.
Манай судлаачдаас анх Ч. Дамдинсүрэн нар Сохор доголоос сэргийлэх
вакцин болон уг өвчнийг эмчлэх, түүнээс сэргийлэх полиглобулин бэлтгэх, үр
дүнг тодорхойлох судалгааг хийж МААХ -1В вакциныг бэлтгэхэд нутгийн омог
“БХ“ ба “БЯ“-г ашигласан байна. 1,5% пептонтой тугалын махны шөлөөр
бэлтгэсэн тэжээлт орчинд ургуулсан өсгөвөр дээр формалин, хөнгөн цагааны
усан исэл тодорхой харьцаагаар нэмэн савлаж хурга, ишигний гуяны дотор
талын арьсан дор 2 - 3 мл, том малд 4 - 5 мл -р тарихад 11 сарын дархлаа
тогтож байна хэмээн дүгнэжээ. Мөн дээрх судлаачид “МААХ 1Ө” гэдэг амьд
вакцин зохион бүтээж, нутгийн омгуудыг өсгөвөрлөх МААХ -1 хэмээх шинэ
Цэрэндоржийн Батболд 8